Хэсэг хугацаанд чимээгүй байсан “Mc collection” хамтлагийнхан уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.
Хэдийгээр хамтлагийн гишүүн Мандах буюу МВ хувийн уран бүтээлээ туурвиж байсан ч энэ хугацаанд залуусын сонсох дуртай реппер хэдийнэ болоод амжсан юм. Анх залуусын дунд нүүрээ маскаар халхалж, ямар хүмүүс болохоо ихэд нууцалж байсан хамтлаг бол мэдээж “MC Collection”. Тус хамтлагийг "Эцсийн удаа", "Сурагч нас", " Хүлээлт", "Тэр л охинд", “Усанхулгана” гэх мэт хайрын дуугаар нь сайн мэдэх байх. Хүүхэд, залуусын хэдийнэ сонсох дуртай уран бүтээлүүдтэй болсон тус хамтлаг анх гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулагдаж байсан юм.
Тэдний хамгийн анх олонд хүргэсэн уран бүтээл нь “Эцсийн удаа” бөгөөд хит дуунуудынх нь нэг. Тэд 2009 онд анхны “Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргаж, улмаар 2010 онд “Чамд хэлье” хоёр дахь цомгоо сонсогчдод өргөн барьсан Тэгвэл удахгүй цоо шинэхэн гурав дахь “Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ. Мөн энэ жил бие даасан анхны тоглолтоо хийхээр шаргуу ажиллаж байгаа аж. Харин тэдний анхны тоглолт нь содон зүйлсээр их байхын зэрэгцээ амьд хөгжмийн хамтлагтай хамтрах юм байна.
Эх сурвалж http://www.info.mn