“Сэрэлт” киноны Бумаагийн дүрээр олноо танигдсан МУГЖ Т.Цэвээнжавын гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөө босгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Драмын театрын удирдах ажилтанууд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгохоор болжээ. Энэ ажилд түүний ажил амьдралын гараагаа эхлүүлсэн УДЭТ хамтарч байгаа юм. Т.Цэвээнжав 50 гаруй жүжиг, олон арван уран сайхны кинонд дүр бүтээсэн бөгөөд “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрүүд нь одоо ч ард олны сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ.
Хөшөөг босгохоор хандивын данс нээсэн бөгөөд сайн дураараа түүнд зориулан мөнгө хандивлаж болох гэнэ. Хандивын данс: Голомт банк- 2020001478
www.URLAG.mn