МУГТ Х.Цагаанбаатарыг монголчууд андахгүй танина. Тэрбээр их л бухимдуу яваа бололтой. Тэрбээр “Хүний хөдөлмөрөөрөө олсон зүйлийг зүгээр ингээд хулгайлахаасаа санаа нь зовдоггүй юм байх даа. Хулгай хийх ч бас хөдөлмөр юм болов уу. Гар нь татаасай” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Хүүхдүүдээ агаар салхинд гаргах санаатай Нисэхэд байрлах хашаан дотроо таван ханатай гэр аваачиж барьсан аж. Харамсалтай нь, өөдгүй хулгайч нар гэрийг нь ачаад явчихсан байна. Гавьяат маань одоогийн байдлаар ХУД-ийн Цагдаагийн хэлтэст мэдэгджээ.
Д.Ана