Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр
Музей

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

Урлаг Урлаг23/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд XIX-XX зууны үед хэрэглэж байсан хаш тээгтэй аяганы уут хадгалагдаж байна.

Тус аяганы уут нь шар өнгийн хаш тээгтэй, улаан чисчүүн эдлэл дээр усан хээ, үүлэн хээг торгон утсаар өнгө алаглуулан оёж урласан байна. Шар дурдан дотортой, амны татуургыг улаан утсаар нийтгэн хийжээ. Даавуу, торго, хаш чимэглэлийг уламжлалт хийц, маягаар урласан энэхүү бүтээл нь музейн үзмэрийн цуглуулгад бүртгэгдэн хадгалагдаж буй үнэт өвийн нэг юм.

Монголчууд аяга савыг эрхэмлэн дээдэлдэг, өвөрмөц соёл уламжлалтай ард түмэн. Хүн бүр өөрийн гэсэн аяга, түүнийгээ хийж авч явдаг тусгай уут, арчиж цэвэрлэх алчууртай байжээ.

Айлд зочлохдоо өөрийн аягаар цай, хоол хүртэж, хэрэглэсний дараа цэвэрлэн хадгалдаг заншил нь ариун цэвэр, хариуцлагыг илтгэхээс гадна байгальд ээлтэй уламжлал байв. Аягатай холбоотой олон зүйр цэцэн үг монгол хэлэнд хадгалагдан үлдсэн байдаг. Тухайлбал, “Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ”, “Аяганы алгаас агтны алаг дээр”, “Аягатай нь уудаг, адуутай нь туудаг” зэрэг хэлц үг нь аягыг эрхэмлэн дээдэлж ирсний илэрхийлэл юм. Мөн аягаа долоох нь амны хишгийг дууддаг хэмээн бэлгэдэж, “Амны хишиг нь хацарт нь тогтог, аяганы ерөөл нь дүүрэн байг” хэмээн ерөөдөг уламжлалтай.

Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд мөнгөн аягаа хийж өдөр тутамдаа хэрэглэдэг байсан нь монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинг илтгэх гоёл чимэглэл болдог байжээ. Нэг хүн-нэг аяга гэсэн зарчим нь үе дамжин өвлөгдөж, аяганы уутны ур хийцээр уран бэрийн авьяас чадвар, сэтгэлийн нарийн мэдрэмж илэрхийлэгддэг хэмээн үздэг. Монгол ухаан, монгол өв соёлын илэрхийлэл нь энэ юм хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг онцоллоо.

Энэхүү үзмэр нь ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн түүхэн өвийн нэг бөгөөд олон нийтэд соёлын боловсрол олгох чухал ач холбогдолтой юм.

Орчин цагийн мөнгөн аяга, уут

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Музей Урлаг

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.