Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа
Хувцас загвар

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

Урлаг Урлаг25/02/2026Шинэчлэгдсэн:25/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн нэр хүндтэй улаан хивсний арга хэмжээ болох “Met Gala 2026”-ийн дресс код албан ёсоор зарлагдлаа. Уламжлал ёсоор Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд зохион байгуулагдах тус үдэшлэг энэ жил оролцогчдодоо “Fashion Is Art” буюу “Загвар бол урлаг” гэх сэдвийн дагуу хувцаслахыг уриалжээ.

Энэ оны “Met Gala” нь “Costume Art” буюу “Хувцасны урлаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Харин загварын үзэсгэлэн нь “Metropolitan Museum of Art”-ийн шинээр нээгдэх 1100 м.кв талбай бүхий “Condé M. Nast Galleries” танхимд дэлгэгдэхээр төлөвлөгджээ. Үүнд Хувцас загварын хүрээлэнгийн цуглуулгаас 400 орчим үзмэрийг дэлгэн тавьж, тэдгээрийг уран зураг, баримал болон 5,000 орчим жилийн урлагийн түүхийг хамарсан бусад бүтээлүүдтэй хамтатган үзүүлэх ажээ.

Энэ жилийн сэдэв зочдод илүү өргөн сэтгэх боломж олгож байна. Тэд хувцасныхаа хэлбэр, бүтэц, деталь бүрийг уран зураг, баримал, концепцийн урлагаас сэдэл авч тайлбарлан, илэрхийлэх боломжтой. Мөн урлагийн түүхэн хэв маяг, домогт дизайнеруудын бүтээлээс санаа авч, бие болон загварын уялдаа холбоог уран сэтгэмжээр дүрслэхийг уриалжээ.

Зохион байгуулах хороог дизайнер Энтони Ваккарелло болон жүжигчин Зои Кравиц нар хамтран даргалж байна.

Ёслолд дуучин Бейонсе, жүжигчин Николь Кидман, теннисчин Венус Уильямс, загварын ертөнцийн нөлөө бүхий эрхэм Анна Винтоур нарын хамт Дожа Кат, Сам Смит, Айми Маллинс, Сабрина Карпентер, Элизабет Дебики болон бусад уран бүтээлч, одод хүрэлцэн ирэхээр нэрс нь зарлагдсан байна. Түүнчлэн бизнес эрхлэгч Жефф Безос болон Лорен Санчес Безос нар тус арга хэмжээ болон үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр дэмжин оролцох юм. “Met Gala 2026” ёслол энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесийг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.