Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав
Утга зохиол

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

Урлаг Урлаг19/03/2026Шинэчлэгдсэн:19/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номыг “Шаравын Чоймаа” сангаас эмхэтгэн гаргав.

Тус таван боть нь Ш.Чоймаагийн бие даан туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл юм. Уг чуулганд монгол хэл, соёл, түүхэн сурвалж, шашин, уламжлалт мэдлэг ухааны чиглэлийн судалгаануудыг нэгтгэн багтаажээ. 

Цаашид “Шаравын Чоймаа” сан монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол бичиг соёлоо хамгаалах, дархлааг нь бэхжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг зорьж байгаа аж.

Мөн ирэх наймдугаар сард монгол сурвалж бичгийн анхдугаар их хурлыг тус сангийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид уг хурлыг хоёр жил тутам зохион байгуулахаас гадна дэлхийн монгол судлалын салбарт гарсан сурвалж судлалын шилдэг бүтээлд Ш.Чоймаагийн нэрэмжит шагналыг олгож байхаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.