Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Кино

О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.

Адал явдалт “МАД” уран сайхны кинонд загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар дүр бүтээжээ.  Түүний хувьд “Учиртай гурав” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Содура”, “Бид гурвын болзоо”, “Нүдэн сондор”, “Говийн домог”, “Хиртээгүй сарнай”, “Бэрүүд”, “Үүрдийн хайр” гэхчилэн бүрэн хэмжээний болон олон ангит уран бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн. Тэрбээр энэ удаа “Зэв”фильмтэй хамтарч, “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирж байна.

Ташрамд дурдахад, “МАД” уран сайхны киноны найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар,“Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү,“Эрхэм элч” продакшны захирал, Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026
Кино Урлаг

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026
Кино Урлаг

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.