Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ
Язгуур урлаг

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

Урлаг Урлаг02/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй” хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.

Хамтлагийн гишүүд Мэргэжлийн боловсролын нэгдүгээр курсийн нэг ангийнхан бөгөөд Ж.Чулуун, М,Бирваа, Н.Жанцанноров, Ц.Сүхбаатар, Р.Бат-Эрдэнэ нарын томоохон туурвигчдын бүтээлүүд болон алдарт И.С Бах зэрэг өрнийн сонгодгуудаас бүрдсэн бүтэн хөтөлбөрөөр мэргэжлийн урлагийн өндөр босгоор алхлаа.

Хөгжим бүрийн онцгой эгшиг, амь сүнсийг тодруулан хөг дан, хэмнэл аяз, увдис далайц, уран холбоонд найруулсан бүтээлүүүд сонор мялааж, сэтгэл баясгасан нь нэн таатай. “Баавай Чингис” “Үүлэн бор” хүлэглэн, “Хөөмэйн хэлхээ аялгуу”-наа сэтгэлийн хойморт заларч огшуулаад, “Хөх торгон дээл”-тэй “Үзэмчин охидын наадаан” “Уран хас” үелзүүлээд, “Сүүтэй бурхан” ээжүүддээ цэцгэн өргөл барьж, уярал хайр цацраав. Аялгуу хэмээх алс хязгааргүй ойлголцох мяндсан мэдрэмж, үймж шуугьсан ахуй амьдралын хахир чимээнээс чөлөөлж, дотоод амгаланг сануулах “Эрх чөлөө”-г даллан дууддаг билээ.

Өв тээгч, өнгөлөг ирээдүйг зоригч шинэ идэр “Оршихуй” хамтлаг итгэл найдвар төрүүлж, үндэсний  цөөхүүл хөгжмийн хамтлагийн залгамж болж буйг мэргэжлийн багш нар нь цохон дурдахын сацуу тууштай хөдөлмөр, хамтын зүтгэлээр амжилт ирдгийг зөвлөж байлаа.

Удирдагч багш Д.Бойжоо 1989 оноос мэргэжлийн урлагийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллан, “Хангарьд”, “Айсуй хүлгийн төвөргөөн”, “Монголын сайхан орон” хөтөлбөр, цомог, “Эх хөг” чуулгаар нэгэнт танигдсан, 2009 оноос Монгол Улсын Консерваторт их хуурын багшаар ажиллаж олон арван шавь нараа ийнхүү ганзага дөрөөнд нь баттай хүргэж байна.

Эгшиг аялгуу эвлэж бүтээл амилахуй, эв сэтгэл нийлж хамтлаг ОРШИХУЙ.

Онцлон тэмдэглэхэд, өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Буриадын Улан-Үд хотод зохиогдсон “Найдал-2026” олон улсын VII уралдаанд “Оршихуй” хамтлагийн  Н.Ариунхур, М.Танан, Б.Мөнххолбоо, Х.Маргад нар шагналт байр эзэлсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

С.Нэргүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026
Язгуур урлаг Урлаг

Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно

21/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026

Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал

02/05/2026

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.