Уран бүтээлч, дуучин А.Наранбаатар /Naba/, А.Отгонболд /Tutto/ нарын санаачилсан “Duo tenor” төсөл амжилттай үргэлжилсээр байна.
Энэ удаа уран бүтээлчид “Duo tenor” оператик поп концертоо Дархан хотын үзэгчдэд хүргэх гэж байна.
Дэлхийн сонгодог болон мюзикл бүтээлүүдийг поп оркестртой, Монголын сонгодог дуу болон романс хэлбэрийн бүтээлүүдийг амьд хөгжимтэй хослуулсан цогц илэрхийллийг өөрсдийн дуулах ур чадварт тулгуурлан, орчин үеийн хөгжмийн найруулга, тайз дэлгэцийн шинэлэг шийдлээр энэ концертоор хүргэх болно.
“Duo tenor” оператик поп концерт тавдугаар сарын 20-нд Дархан хотын “Залуучууд” театрын тайзнаа болно.

