Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Онгоцны ачаанаас алдагдсан кино найруулагчийн “Оскар”-ын шагнал хоёр хоногийн дараа олджээ
Оддын амьдрал

Онгоцны ачаанаас алдагдсан кино найруулагчийн “Оскар”-ын шагнал хоёр хоногийн дараа олджээ

Урлаг Урлаг03/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ оны “Оскар”-ын шагналтнуудын нэг Павел Таланкин өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Нью-Йорк хотоос Германы Франкфурт хот руу ниссэн юм. Түүний хамтран найруулсан “Mr Nobody Against Putin” (Путиний Эсрэг Ноён Хэн ч биш) нэртэй бүтээл энэ жилийн шилдэг баримтат киноны шагналыг хүртэж байв. Гэтэл Таланкин онгоцонд “Оскар”-ын шагналаа авч орох гэтэл АНУ-ын тээврийн аюулгүй байдлын албаны ажилтан хоригложээ. “Оскар”-ын шагналыг нь тухайн ажилтан “зэвсэг болгон ашиглах боломжтой эд зүйл” гэсэн үндэслэлээр хориглож, ачаанд өгөх шаардлага тавьсан байна. Таланкин тээшгүй явж байсан тул шагналыг хайрцагт хийгээд онгоцны ачааны хэсэг рүү илгээжээ. Гэвч Франкфуртэд газардсаны дараа энэхүү тусгай ачаа олдоогүй байна.

Таланкинтай хамтран киног найруулсан Дэвид Боренштэйн энэ талаар пүрэв гарагийн орой сошиал хуудсандаа бичсэнээр олны анхаарлын төвд оржээ. “Павелд онгоцонд өгөх тээш байгаагүй тул ажилтан түүний “Оскар”-ыг хайрцагт хийж, ачааны хэсэг рүү илгээсэн байсан. Гэвч энэ ачаа Франкфуртэд ирээгүй” гэж тэр бичсэн байна.

Тэгвэл энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа буюу баасан гарагт Германы агаарын тээврийн “Lufthansa” компани Таланкины шагналыг олсноо мэдэгджээ. “Оскарын шагнал олдсон бөгөөд одоо Франкфурт хотод бидний хамгаалалтад байгааг үүгээр мэдэгдэж байна. Бид зорчигчтой шууд холбогдож, эд зүйлийг нь яаралтай буцааж өгөхөөр ажиллаж байна. Бид таагүй байдал үүсгэсэндээ чин сэтгэлээсээ харамсаж, зорчигчоосоо уучлал гуйж байна” гэж тус компани мэдэгдсэн байна. Мөн ямар шалтгаанаар ийм асуудал үүссэнийг шалгах дотоод мөрдлөгийн ажил эхэлснийг мэдэгджээ.

Гуравдугаар сард болсон Академийн шагнал гардуулах ёслолын үеэр Таланкин, Боренштэйн нарын хамтран найруулсан “Mr Nobody Against Putin” бүтээл шилдэг баримтат киноны төрөлд шалгарсан юм. Оросын нэг жижиг хотын сургуулийн багш, нийгмийн ажилтан байсан Таланкин сурагчдынхаа Путиний Украинд явуулж буй дайныг сурталчилж, магтсан хичээлийн дүрс бичлэгийг үйлдэж байжээ.

Тэрбээр сүүлд энэ бичлэгийг агуулсан хатуу дискийг хууль бус замаар Оросоос гаргаж, Дани улсын Копенхаген хотод амьдарч, ажилладаг Боренштэйнтэй хамтран баримтат кино болгосон байна.

“Оскар”-ын шагнал гардаж авсныхаа дараа Таланкин тайзан дээрээс орчуулагчаар дамжуулан орос хэлээр “Ирээдүйнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө эдгээр бүх дайныг нэн даруй зогсоо” хэмээн уриалж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “TIME 100” үдэшлэгийн шилдэг төрхүүд

30/04/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026
Оддын амьдрал Урлаг

Том Харди эрүүл мэндийн шалтгаанаар кино урлагаас завсарлага авлаа

28/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Онгоцны ачаанаас алдагдсан кино найруулагчийн “Оскар”-ын шагнал хоёр хоногийн дараа олджээ

03/05/2026

“Монгол кино” нэвтрүүлэг долоо хоног бүр “ТВ9” телевизээр үзэгчдэд хүрнэ

03/05/2026

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа

03/05/2026

ШИНЭ КЛИП: “Космос” хамтлаг – “МАД”

02/05/2026

“Duo tenor” оператик поп концертыг Дарханд тоглоно болно

02/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.