Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа
Сонгодог урлаг

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа мэргэжлийн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш М.Мишээл, Ж.Ариунзаяа нар зочин Тони Ике Янгтай хамтарсан тоглолтоо толилуулах гэж байна.

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 1)

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 2)

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 4)

Энэхүү тоглолт нь сонгодог хөгжмийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Моцартын сор болсон төгөлдөр хуурын концертуудыг нэг дор эгшиглүүлэх нь онцлог юм. Түүнчлэн, төгөлдөр хуурын гурвалд зориулсан №7 найрсал Монголын тайзнаа анх удаа тоглогдох гэж буй нь мэргэжлийн хүрээнийхэн болон сонгодог хөгжим сонирхогч хэн бүхний анхаарлыг татаад байна.

Хөтөлбөрөөс танилцуулбал:

  • Төгөлдөр хуурын концерт №20, №21, №23
  • Төгөлдөр хуурын гурвал №7 (Монгол дахь нээлт)

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа (фото 3)

Тоглолтод Канад улсын нэрт төгөлдөр хуурч Тони Ике Янг урилгаар оролцох бөгөөд УДБЭТ болон Монгол Улсын Консерваторын хамтарсан найрал хөгжмийг удирдаач Т.Цогтхүү удирдан тоглуулна. Зочин уран бүтээлч Тони Ике Янг нь Ван Клиберн, Жина Бахауэр зэрэг олон улсын нэр хүндтэй уралдаануудын шагналт, дэлхийн томоохон тайзнаа ур чадвараа гайхуулж яваа залуу оддын төлөөлөл бөгөөд CBS music-ээс түүнийг “Канадын хамгийн чадварлаг хөгжимчин” хэмээн онцолсон байна.

Хэзээ: 2026 оны тавдугаар сарын 11-нд 19:00 цагт

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тоглолтын тасалбарыг ЭНД -ээс худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026
Балет Урлаг

ФОТО: А.Аданы “Жизель” балетаас

05/05/2026
Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

06/05/2026

Бүтээлч номын тэмдэглэл шалгаруулах уралдаан зарлав

06/05/2026

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.