Поп хөгжмийн хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Michael” хэмээх намтарчилсан кино нээлтээ хийсэнтэй холбогдуулан түүний уран бүтээлүүд цахим орчинд дахин хүчтэй сэргэж, хөгжмийн ертөнцөд түүхэн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож эхэллээ.
Энэхүү “Michael” уран сайхны киноны асар их амжилтын нөлөөгөөр тэрбээр 2026 оны тавдугаар сарын байдлаар “Spotify” болон дэлхийн дижитал уран бүтээлчдийн чартуудад (Global Digital Artist Ranking) тэргүүлж, 31 жилийн дараа буюу ид гялалзаж байсан үеэсээ хойш анх удаа дахин дэлхийн №1 уран бүтээлчээр албан ёсоор нэрлэгдээд байна.
Тейлор Свифт, Жастин Бибер зэрэг орчин үеийн шилдэг дуучдыг ардаа орхиж, 81 сая гаруй идэвхтэй сонсогчтой болсон нь домогт уран бүтээлчийн нөлөө, жинхэнэ авьяас хэзээ ч мөхдөггүйг дэлхий нийтэд батлан харуулж байна.

