Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ
Утга зохиол

Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын Бүүкэрийн шагнал хүртэж байсан зохиолуудаас Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ. Нобелийн утга зохиолын шагналт Хан Ган 2007 онд бичиж 2015 онд Дэбора Смит англи хэл рүү орчуулж байсан “Цагаан хоолтон” роман 2016 онд Бүүкэрийн шагнал авч байсан юм.

Шагнал гардуулах ёслолын шинэ форматын арван жилийн ойг тохиолдуулж зохион байгуулагчид уншигчид дунд санал хураалт явуулжээ. Тэрхүү санал хураалтаар 10 мянган уншигчаас 2016-2025 онд Бүүкэрийн шагнал авч байсан зохиолуудаас хамгийн дуртайг нь асуусан юм. Санал хураалтаар уншигчдын гуравны нэг нь “Цагаан хоолтон” романыг сонгосон байна.

“Цагаан хоолтон” уншигчдын хамгийн дуртай романаар шалгарсныг тэмдэглэн Бүүкэрийн шагнал Ханг Ганы ярилцлагыг нийтэлжээ. Тус ярилцлага дээр Хан Ган тус романыхаа талаар “Энэ роман ийм их уншигчтай болно гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Романыг бичиж байхдаа би дуусгаж чадах эсэх бас зохиолчоороо үргэлжлүүлж ажиллах эсэхдээ ч эргэлзэж байлаа. 2016 онд Бүүкэрийн шагнал хүртсэн нь нэлээд хачин жигтэй мэдрэмж төрүүлсэн. Гэхдээ сайн утгаараа” гэж ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.