Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана
Оддын амьдрал

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ким Кардашиан Калифорнийн хуульчаар ажиллах эрхийн шалгалтдаа өнгөрсөн жил тэнцээгүй учир түр завсарлага авах болжээ. 45 настай тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард шалгалтаа давтан өгөөгүй, долдугаар сард болох шалгалтад ч орох төлөвлөгөөгүй байна гэжээ. Энэ шалгалтыг жилд хоёр удаа өгөх боломжтой байдаг аж. Гэсэн ч Кардашиан дахин шалгалт өгөхөөс татгалзаж буй бөгөөд 2027 онд л дахин оролдоод үзэж магадгүй гэснийг ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

Кардашиан “baby bar” буюу хууль зүйн дадлага хөтөлбөрт ороход шаардлагатай шалгалтад өмнө нь гурван ч удаа унасны эцэст 2021 онд дөрөв дэх оролдлогоороо давж байжээ. Харин одоо өгөхөөр оролдож буй шалгалт нь “California Bar exam” буюу Калифорни мужид хуульчаар ажиллахын тулд өгдөг шалгалт юм.

Тэрбээр Райн Мёрфигийн “All’s Fair” цувралд хуульчийн дүр бүтээдэг. Хуульчийн дүр бүтээж буй ч бодитоороо хуульч болж чадахгүй, шалгалтдаа уначихаад яваагаа тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард илчилсэн юм. Тэрбээр “Би одоохондоо хуульч болоогүй байна. Харин зурагтаар гоё хувцастай хуульчийн дүр л бүтээж байна. Хуульч болчих гээд зургаан жил явж байна. Шалгалтдаа тэнцтэл зогсохгүй. Товч зам гэж байхгүй. Тиймээс би бууж өгөхгүй. Илүү их хичээж, илүү их суралцана” гэж байв.

Гэсэн ч энэ удаагийн бүтэлгүйтэл нь түүний өөртөө итгэх итгэлд нөлөөлсөн гэдгийг тэр нуугаагүй. “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Кардашиан “Шалгалтынхаа үр дүнг хараад өөртөө итгэлгүй болж, тухгүйтсэн” гэжээ.

Шалгалтын бэлтгэл маш хүнд байгаа талаараа тэр “The Kardashians” шоуныхаа нэг ангид өгүүлж байв. Тухайн үед тэр бараг л сэтгэл зүйн хямралд орж, маш их ядарчээ. Мөн бэлтгэлийн явцад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэдрэмж төрсөн хэмээн нулимс дуслуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.