Жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй бол МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа. Тэрбээр уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар "Universe best songs 2014" наадмын шүүгчээр ажилласан гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Тэрбээр хэдхэн сарын өмнө хөлөө гэмтээж, хагалгаанд орсон түүний бие сайжирчээ.
Энэ жил урлагт зүтгэсэнийхээ 30-н жилийн ойг тэмдэглэхээ амлаад буй эрхэм дуучин маань саяхан аавынхаа нутгийн ойд хүндэтгэл үзүүлэн очиж ая дуугаа өргөж, нутгийн зон олноо баясгаад ирсэн байна.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фесбүүк хуудаснаа, Аавынхаа нутгийн ойгоор ая дуугаа өргөөд ирлээ хэмээгээд
Бууриар эсгэсэн нутагт минь
Буурал тоонот минь байгаа даа
Буцаад үлээх салхинд нь
Аавын минь үнэр шингээстэй дээ" хэмээжээ.
Д.Ана