АНУ-ын реалити шоуны од Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгсөн талаар мэдээллээ.
Хуана Дельгадо Сото Лос Анжелес мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Кайли Женнер болон холбогдох компаниудыг ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, цалин хөлсний зөрчил гаргасан хэмээн буруутгажээ.
Тэрбээр ажлын байран дээрээ доромжлол, дарамтад өртсөн бөгөөд удирдах албан тушаалтан нь англи хэлний мэдлэгээр нь шоолж, үл хүндэтгэсэн хандлага үзүүлдэг байсан гэж мэдүүлсэн байна. Мөн гомдол гаргасны дараа цалинг нь бууруулж, ажлын нөхцөлийг дордуулсан гэж нэхэмжлэлд дурджээ.
Одоогоор Кайли Женнерийн зүгээс шүүхийн баримттай танилцаагүй байгаа тул албан ёсны тайлбар өгөөгүй байна.

