Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо
Хувцас загвар

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

Урлаг Урлаг07/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь энэ жил “Met Gala 2026” ёслол дээр түүх бүтээсэн юм. Тодруулбал, тэрбээр “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо. Үүнд, “Vogue Pre‑Met Gala” үдшийн зоог, “Met Gala” гол үдэшлэг, алдартай үдэшлэг “GQ After Party” багтдаг билээ. Энэ гурван арга хэмжээнд цогцоор нь уригдаж байсан ази залуу түүнээс өмнө гарч байсангүй.

АНУ-ын “Vogue” сэтгүүлээс зохион байгуулдаг “Vogue Pre‑Met Gala” үдэшлэгт Цай Сюй Кунь Азиас уригдсан бараг цорын ганц залуу байлаа. Түүний хувцсыг “Palomo Spain” брэндийн 2026 оны намар/өвлийн цувралаас авч, “Tasaki” брэнд чимжээ.

Харин улаан хивсний ёслол дээр Цай “Thom Browne” смокингтой гарч ирсэн. Шинжээчид учир битүүлэг цус сорогч шиг харагдаж байлаа гэж дүгнэсэн.

“Vogue” шууд дамжуулалтдаа түүнд нэмэлт гурван минут (хүлээлтийн танхим, улаан хивс, ярилцлага) олгосон нь бусад олон зуун зочдын хувьд олдошгүй тансаглал байсан юм.

“GQ After Party” үдэшлэг дээр Цай Сюй Кунь хар хөх өнгийн “Campillo” бархат костюм өмссөн байв.

Мөн Цай тус сэтгүүлийн газраас гаргасан “Met Gala 2026” ёслолын хамгийн шилдэг чансаанд Ази эрчүүдээс ганцаараа багтлаа.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026
Хувцас загвар Урлаг

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026
Хувцас загвар Урлаг

Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав

29/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.