Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно
Дуу хөгжим

“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

Урлаг Урлаг08/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A Sound” хамтлаг энэ онд 20 нас хүрч байна.

Тэртээ 2006 онд аргил гитарчин Д.Мөнхболд, бөмбөрчин Ю.Батпүрэв, гоцлол гитарчин Ц.Алтангэрэл, даралтат хөгжимчин Т.Пүрэвсүх, дуучин Ц.Тэмүүлэн нар нийлж “A Sound” хамтлагийг үүсгэн байгуулж байсан түүхтэй.

Тэд 20 жилийн ойдоо зориулж “Баяртай” амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 16-нд “Аса арена”-д 19:00 цагаас зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан хамтлагийн гишүүд өчигдөр /2026.05.07/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд Аргил гитарчин Д.Мөнхболд “Тоглолтынхоо нэр дээр олон удаа ярилцсан. “Баяртай” гэдэг нь хамгийн зөв нэр байсан болов уу. Одоо шууд нэрийнхээ утга учрыг хэлэхгүй, тоглолт дээр сүүлийн дууны өмнө хэлье.

Энэ удаагийн тоглолт дээр 5, 10, 20 жилийн өмнөөс сонссон хүмүүс ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бүх цаг үед бидний дуу хөгжмийг сонсож, концертыг үзсэн сонсогчдодоо 20 жилийн ойн баярыг хүргэж, баярлалаа гэж хэлье.

Тоглолтод Lemons, The Royal Heartaches, дуучин Тэнүүн нар зочин уран бүтээлчээр ирж оролцоно” гэлээ.

Харин дуучин Ц.Тэмүүлэн “Манай хамтлагийн 26, 27 дуу дуулагдана. Зочин хамтлагууд өөрсдийнхөө 4-5 дууг дуулах байх. Нэлээд удаан хугацаанд уулзаж, цуг тоглоогүй найз нартайгаа хамт тоглоод сайхан байна.

Дуу хөгжмийн хамгийн хүчтэй зүйл нь хүний дурсамжийг хадгалж байдаг. 10, 20 жилийн өмнө сонсож байсан дуугаа сонсохоор цаг хугацаагаар аялсан мэт болдог. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно. Бид маш сайн тоглохыг хичээнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээн ярилаа.

Тасалбар авах линк: https://ticket.mn/event/3017
Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Ярилцлага Урлаг

А.Түвшинбаяр: Бүжиг бол сэтгэл мэдрэмж уран сэтгэмжийн нэгдэл

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.