Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна
Балет

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

Урлаг Урлаг10/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг ирэх сард тайзнаа толилуулна.

Тус балетын хөгжмийг П.И.Чайковский зохиож, цомнолыг В.И.Бегичев, В.Ф.Гельцер нар бичсэн бол балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажилласан байна. Ерөнхий зураачаар МУУГЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.

П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет туурвисан бөгөөд “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог балетын оргил бүтээл хэмээн үнэлдэг. Учир нь энэхүү бүтээлд бүжиглэсэн уран бүтээлчид сонгодог академик арга барилын өндөр ур чадварыг эзэмшсэн жинхэнэ балетын жүжигчин болдог гэж үздэг байна.

“Хунт нуур” балет анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд “Большой” театрын тайзнаа тоглогджээ. П.И.Чайковский уг бүтээлийг анх өөрийн үеэл Давидын хүүхдүүдэд зориулан “Озеро лебедей” нэртэй нэг үзэгдэлт бүтээл болгон туурвисан ч удалгүй сонгодог урлагийн сор болсон бүтээл болон дэлхий дахинд алдаршсан түүхтэй.

Өдгөө “Хунт нуур” нь дэлхийн олон орны театрын тайзнаа хэдэн мянган удаа тоглож, сонгодог урлагийн үнэт өв болон мөнхөрчээ. Ялангуяа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчдын ур чадварын оргил сорилтод тооцогддог байна. Монголын тайзнаа “Хунт нуур” балет анх 1975 оны зургаадугаар сарын 28-нд удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулууны удирдлага дор, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр тогложээ. Анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээсэн түүхтэй.

Түүнчлэн 2025 оны зургаадугаар сарын 28-нд УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балет тоглосны 50 жилийн ой тохиож буй нь энэхүү бүтээлийн түүхэн үнэ цэнийг улам тодотгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сурагч Л.Эрхсаран өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны дэд байрт шалгарчээ

26/06/2026
Дуурь Урлаг

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 4” тоглолтоо толилуулна

24/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.