Японы аймшгийн зохиолуудын мастер гэгддэг Коожи Сүзүки 68 насандаа буюу тавдугаар сарын 8-ны өдөр Токио хотод таалал төгслөө. Түүний үхлийн шалтгаан хараахан тодорхой зарлагдаагүй байгаа билээ.
Тэрбээр аймшгийн ертөнцийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Ring“ зохиолыг бичиж байснаас гадна түүний зохиолуудаар хэдэн арван кино бүтээгдэж байсан юм.
Түүнээс дурдвал;
- Ring (1998) (2002)
- Spiral (1998)
- Sadako (2019)
- Ring 2 (1999)
- Ring 0: Birthday (2000)
- Dark Water (2002)
- Sadako 3D (2012)
- The Ring Two (2005)
“Ring” зохиол нь анх 1998 онд кино болон гарч, 2002 онд Холливууд дахин бүтээсэн билээ. “Dark Water“ богино хэмжээний өгүүллэгийн тууж нь 2002 онд Японд кино болж гарсан бол, 2005 онд мөн л Холливууд дахин бүтээсэн билээ.
“Ring”-ээс гадна “Spiral“, “Loop“, “Birthday“, “S“, “Tide“ зэрэг номууд нь ихээхэн алдартай бөгөөд түүнийг мөн Японы Стивен Кинг хэмээх нь олонтаа.

