Хүний амьдралд олон зүйл тохиодог. Олны танил хүмүүст бусдын л адил жаргал, зовлон ээлжлэн гардаг. Алган дээр дэлгээд тавьчихсан юм шиг тэдний гуниг, жаргалыг олонд дэлгээстэй байдаг. Мэдээж тэд хэнд ч амьдралынхаа талаар ярихыг хүсэхгүй л дээ нууц байлгахыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч бичигдээгүй хуулийн жамаар хэвлэлийн хуудаснаа тархдаг юм.
Энэ нь бас нэг талын олны танил байх хэцүүгийн нэгээхэн хэсэг. Тухайлбал, Хэн нэгэнтэй үерхэж, уулзаж учирч байгаад салах тохиолдол гаргахад л шуугиан дэгдчихдэг талтай. Үүний нэгэн тод жишээ нь жүжигчин Б.Тамираа, Г.Золзаяа нар.
Хосуудын салалтийн талаар маш олон янзын мэдээлэл бичигдэж тэр хэрээрээ олон хүний сонирхлыг татдаг. Нэг хэсэгтээ л тэд хэвлэлийн баатар болоод авсан. Эхнэр, охиноо орхисныхоо дараа Б.Тамир ахин мэргэжилт нэгт Н.Мөнхсоёл гэх бүсгүйг сонгосон гэдгээ олон нийтэд өөрөө зарласан.
Гэвч бас л тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй саяхан салжээ.
Энэ талаар Б.Тамираа ахиад л сайн таньж мэдээгүйгээсээ болж саллаа. Дахиж хүнд итгэхгүй байх аа итгэл минь дууссан хэмээв.
Д.Ана
Эх сурвалж: dorgio.mn