Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ
Кино

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг29/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы манга артист Tomato Soup-ийн “A Witch’s Life in Mongol” манга цувралыг дэлгэцийн бүтээл болгосон “Jaadugar: A Witch in Mongolia” анимэгийн хоёр дахь трэйлер цацагдаж, нээлтээ хийх өдөр нь ил болжээ.

CyberAgent компани, Science SARU анимэйшн студийн бүтээл тус цувралын эхний хоёр ангийг долдугаар сарын 4-нд Японд гаргахаар товлосон байна. Мөн ирэх сард Францын “Annecy” олон улсын анимэйшн уран бүтээлийн фестивальд өрсөлдөж, тусгай үзвэр толилуулах аж.

13 дугаар зууны үеийн Перс болон Монголын эзэнт гүрэнд “Jaadugar: A Witch in Mongolia”-ийн гол үйл явдлууд өрнөх юм. Тэр дундаа Өгэдэй хааны хатан Дөргөнэгийн төр барих хугацаанд ихээхэн нөлөөтэй байсан Фатимагийн тухай түүхэн эх сурвалжид үлдсэн баримтуудаас санаа авч тус анимэгийн гол дүрийг зохиомжилжээ. Ираны эртний Тус хотод амьдардаг Шитара хэмээх охин Монголын байлдан дагуулалтын үеэр Толуйн цэрэгт олзлогдон Хархорум хотод ирж байгаагаар цувралын үндсэн үйл явдал эхэлдэг байна.

“A Silent Voice”, “K-On!” зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан Наоко Ямада, “Dan Da Dan” цувралыг найруулсан Абель Гонгора нар “Jaadugar: A Witch in Mongolia”-ийн найруулагчдаар ажиллажээ. Түүнчлэн Шитарагийн дүрд Акира Сэкинэ, Фатимагийн дүрд Хоуко Кувашима, Өгэдэй хааны дүрд Хиро Шимоно, Толуй хааны дүрд Рёота Сүзүки, Дөргөнэ хатны дүрд Ами Кошимизү гэсэн жүжигчид дуу оруулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026
Кино Урлаг

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026
Кино Урлаг

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.