Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Монгол, Япон уран бүтээлчдийн уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзвэр

Монгол, Япон уран бүтээлчдийн уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг15/08/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zasaw2084136252014-08-15-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Соёл, яруу найргийн академиас "ТЭНГЭР, НАР, ТҮНШЛЭЛ" нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд 2014.08.20-22-ны хооронд 3 хоног дэлгэгдэж та бүхний мэлмийд хүргэх гэж байна.

Уг үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд идэвхитэй оролцохоор бэлтгэж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, парламентын гишүүд 30 орчим хүн энэхүү үзэсгэлэнд нэгдэхээр каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.

Мөн Монголын Орчин үеийн каллиграфчдын холбооны дэд тэргүүн, Дэлхийн Урлаг Соёлын Академийн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн алтан титэмт яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо болон монголын каллиграфчид бүтээлүүд дэлгэгхдэх гэж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм аж. Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтэнүүд, уран бичлэгийн мастеруудын бүтээл дэлгэгдэх бөгөөд Монгол-Япон парламентын бүлгэмийн гишүүд идэвхитэй оролцохоор бэлтгэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хүндэтгэсэн:

Blue Moon арт галерей

Холбоо барих: 96426696, 88850812, 89806021

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.