Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“График-2026” график-бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“График-2026” график-бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг12/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнийн санаачилгаар “ГРАФИК 2026” график-бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг 2026 оны зургаадугаар сарын 13–20-нд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны зургаадугаар сарын 13-ны бямба гарагт 16:00 цагаас нээлтээ хийнэ.

Хамтарсан үзэсгэлэнд Монголын график, бар зургийн уран бүтээлчид болон ХБНГУ-ын графикийн мэргэжлийн уран бүтээлчид оролцож, график, бар зургийн уламжлалт болон орчин үеийн олон төрлийн арга техникүүдийг чөлөөтэй хослуулан бүтээсэн эх бүтээлүүдийг дэлгэн толилуулах юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчид өөрсдийн туршлага, арга барил, судалгааг бусад салбарын уран бүтээлчид болон үзэгчидтэй хуваалцах, илтгэл хэлэлцүүлэг, бар зураг хэвлэх воркшопыг хамтран зохион байгуулж, график урлагийн уламжлалт болон орчин үеийн чиг хандлагыг үзэгчдэд хүргэнэ.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнийн санаачилгаар Монголын Урчуудын Эвлэлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн хүрээнд ХБНГУ-ын Райнэ болон Эссен хотод хоёр орны график урлагийн уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр, сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулж, Монголын талаас “Хөх Нар” орчин үеийн урлагийн төв болон Монголын Урчуудын Эвлэлийн нийт зургаан уран бүтээлч оролцон бар зургийн уламжлалт арга техник болох торгон бар, чулуун бар, төмөр барын чиглэлээр сургалтад хамрагдсан. “График-2026” үзэсгэлэн дээрх сургалтад хамрагдсан Монгол, Герман хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулж байгаагаараа онцлогтой юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.