Америкийн алдарт дуучин, продюсер, комедиан Оливер Трий Бразил улсад нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Түүний сууж явсан нисдэг тэрэг өөр нэгэн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөн сүйрчээ. Ням гараг /2026.06.14/-ийн өглөө Рио де Жанейро хотод болсон энэ харамсалтай ослын улмаас Оливер Трийгээс гадна таван хүн амиа алдсан байна.
Рио-де-Жанейро хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, мөргөлдсөн нисдэг тэргүүдийн нэг нь цахилгаан авто машинууд байрлуулсан авто худалдааны газрын зогсоол дээр унаж гал түймэр гаргасан бөгөөд галыг бүрэн унтраасан гэжээ.
Хохирогчдын тухайд, Цагдаагийн байгууллага осолдсон нисдэг тэрэгнүүдийн зорчигчдын нэрсийн жагсаалтад дуучны нэр байсан ч одоогоор цогцоснуудыг бүрэн таних боломжгүй байна гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч CNN агентлагийн Бразил дахь салбар болон орон нутгийн “Metroples” хэвлэл өөр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн 32 настай дуучныг амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Мэдээлэлд Оливер Трийгээс гадна таван хүн буюу нисгэгч Александр Соуза болон Чарльз Марсиллак, хөгжмийн продюсер Лукас Брито, Чавес Фрота, найруулагч Лукас Виньяле, Youtuber Гаспар Прим буюу Гаспи нарыг амь үрэгдсэн гэж дурджээ.

