Монгол Улсын Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Манай хувцас” нэртэй шинэ уран бүтээлийнхээ клипийг үзэгчдэд хүргэлээ.
Тэрбээр үндэсний өв соёл, монгол хувцасны үнэ цэнийг сурталчлан, “Үндэсний хувцсаараа гоёцгооё” уриаг дэвшүүлсэн байна. Шинэ клип нь монгол үндэсний хувцасны гоо зүй, уламжлалт хэв шинжийг орчин үеийн өнгө аястай хослуулснаараа онцлог бөгөөд үзэгчдийн хүртээл болоод байна.

