Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ
Гэрэл зураг

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

Урлаг Урлаг28/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп од Чарли XCX-ийн хөргийг Их Британийн Үндэсний хөрөг зургийн галерей (National Portrait Gallery) албан ёсоор цуглуулгандаа нэмжээ. Энэхүү үйл явдал нь түүний “Music, Fashion, Film” нэртэй шинэ цомог Их Британийн чартад нэгдүгээрт бичигдэхээр өрсөлдөж буй долоо хоногтой давхцаж байна.

Гэрэл зурагчин Харли Вэйр 2023 онд уг хөргийг авчээ. Энэ зураг нь Чарлигийн 2024 онд гаргасан, поп соёлын үзэгдэл болсон “Brat” цомгийн үеийг илэрхийлсэн зураг юм.

Үндэсний хөрөг зургийн галерейн гэрэл зургийн ахлах куратор Брандей Эстес “Чарли бол өөрийн үеийн соёлын хамгийн тодорхойлогч дүрүүдийн нэг. Харли Вэйр дотно мэдрэмжийг хүчирхэг оршихуйтай хослуулсан өвөрмөц гэрэл зургийн хэлбэрийг хөгжүүлсэн” гэж онцолжээ.

Энэхүү хөргийг Лондон дахь галерейн “History Makers Now” үзэсгэлэнгийн хэсэгт дэлгэн үзүүлж байгаа бөгөөд “Bukhman Foundation”-ы санхүүжилтээр худалдан авсан байна.

Ташрамд дурдахад, “Music, Fashion, Film” шинэ цомог нь шүүмжлэгчид болон сонсогчдоос өндөр үнэлгээ авч, Их Британийн долоо хоногийн дундах чартыг тэргүүлж байна. Амралтын өдрүүдээр Чарли уг цомогт багтаагүй гурван B-side дуугаа iTunes-ээр цацсан бөгөөд эхэндээ стриминг үйлчилгээнд байршуулахыг хүсээгүй ч шүтэн бишрэгчдийнхээ хүсэлтийн дагуу шийдвэрээ өөрчилсөн гэж тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд Чарли жүжигчний карьераа мөн өргөжүүлж, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд удахгүй “I Want Your Sex”, “The Gallerest”, “Faces of Death” зэрэг кинонд тоглох юм. Мөн энэ жил “Reading & Leeds Festival”-ийг тэргүүлэн оролцож, дараа нь Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026
Гэрэл зураг Урлаг

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026
Гэрэл зураг Урлаг

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“VIVANT” цуврал Азийн стримингийн чансааг тэргүүлж, жүжигчин Б.Барслхагвагийн дүр дахин олны анхаарлыг татаж байна

22/09/2026

Өнөөдөр “Харри Поттер”-ын Драко Малфой буюу жүжигчин Том Фелтоны төрсөн өдөр

22/09/2026

Уран бүтээлч С.Баярбаатар “Сэтгэлийн аяс” үзэсгэлэнгээ дэлгэлээ

22/09/2026

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

22/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадмын шилдгээр Сербийн жүжигчин тодорлоо

22/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.