Жүжигчин Эрик Робертсын охин, жүжигчин Эмма Робертс жүжигчин Коди Жонтой хуримаа хийлээ. Эмма Робертс, Коди Жон нар дөрвөн жилийн үерхсэний эцэст АНУ-ын Айдахо мужийн Сан Вэллид долдугаар сарын 25-нд цөөн тооны дотны хүмүүсийнхээ хүрээнд хуримаа хийсэн юм. Хуримд Эммагийн авга эгч, жүжигчин Жулиа Робертс, жүжигчин Деми Мур, Кристен Стюарт зэрэг олон алдартан хүрэлцэн ирсэн ч түүний аав, жүжигчин Эрик Робертс байгаагүй нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Эрик Робертс энэ талаар “Би охиндоо үргэлж хайртай байсан, одоо ч хайртай, цаашид ч хайрлах болно. Тэр хүссэнээрээ, хүссэн хүмүүстэйгээ энэ баярт мөчөө тэмдэглэсэн нь үнэхээр гайхалтай” гэжээ.
Өмнө нь Эрик Робертс охинтойгоо харилцаа нь төвөгтэй байсныг хүлээн зөвшөөрч, Эммагийн бага насанд сэтгэл санааны хувьд сайн эцэг байж чадаагүйгээ өөрийн буруу хэмээн ярьж байсан юм. Гэсэн ч тэрбээр сүүлийн үед тэдний харилцааг хүмүүс гаднаас нь хэт дүгнэдэг ч бодит байдал дээр нөхцөл байдал тийм биш гэдгийг тайлбарлажээ.

