Үзэгчдийг өөрийн тоглосон дүрээрээ татаж чаддаг авьяаслаг жүжигчин бол МУСТА О.Долгор. Тэрбээр "Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан.
“Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд тоглож байсныг та бүхэн санаж буй биз ээ. Жүжигчин бүсгүй 10 жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн бөгөөд 2006 онд КУДС-ийг жүжигчин мэргэжилээр төгссөн. Их сургуулиа төгсөөд биеийн байдлаасаа болж мэргэжлээр ажиллаж чадахгүй нэг хэсэг явсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр зориг гарган өвчинтэйгээ тэмцсээр эрүүл саруул болон урлагтай амьдралаа холбосон.
Үргэлж л киноны саналд дарагдаж байдаг О.Долгор хамгийн сүүлд, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" кинонд дүрээ мөнхөлсөн билээ. Тэгвэл шинэ уран бүтээлийнхээ зураг авалтанд аль хэдийнээ ханцуй шамлан орсон аж. Энэ удаад үзэгчдтэйгээ "Ар хударга" хэмээх бүтээлээр уулзах нээ.
Одоогоор түүнийг ямар зан ааш, хэн гэгч эмэгтэйн дүрийг бүтээж байгаа нь ихэд нууц байна. Ингээд түүний зураг авалтын үеийн гэрэл зургаас сонирхоё.
Д.Ана