"Хэцүү анги" олон ангит кинонд тоглон олны танил болсон залуу жүжигчид цөөнгүй бий. Тэдний нэг нь жүжигчин М.Баярбат билээ. Дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай залуу жүжигчин “Boomtown" хамтлагийн гишүүн байснаар нь та бүхэн илүүтэй сайн таних биз ээ. Нэгэн үеийн жүжигчин залуус хамтран "Фантастик" продакшиныг байгуулан ажиллах болсон.
Тус продакшин нь "Сүүлчийн бүжиг", "Аз жаргалын шок" зэрэг дэлгэцийн бүтээлээрээ сүүлийн үед үзэгчидийг байлдаг дагуулаад байгаа.
Өчигдөрхөн шинэ дэлгэцийн бүтээл болох "Миний ах атаман" уран сайхны киногоо нээж, үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү киноныхоо нээлтийн үеэр жүжигчин М.Баярбат Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Ингээд уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн илүү их амжилтыг хүсэн ерөөе.
Д.Ана