Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон
Музей

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн 2026 оны археологийн судалгааны онцлох үр дүнг танилцуулсан хэвлэлийн хурал “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.09.15/ боллоо.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байна. Тус хамтарсан судалгааны анги 2026 оны хээрийн судалгааг Олон сүмийн туурьд наймдугаар сарын 12-23-нд 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан аж.

Энэхүү судалгаа нь 2025 онд эхлүүлсэн археологийн малтлага, судалгааны ажлын үргэлжлэл юм. Монголын талаас доктор асан Л.Эрдэнэболд, академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж, археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны багийнхан “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлжээ.

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт оршдог томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийсэн. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай бөгөөд хамгийн сонирхолтой нь  барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн. Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болж байна.

Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрсэн. 2025 онд Япон улсад хийлгэсэн шинжилгээгээр, уг сүм нь XVI дугаар зууны эцэс XVII зууны эхэн үед хамаарч байгаагаараа Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй таширч байгаа”-г тодотгов.

2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг аж.

Эдгээр үйсэн судрын хэсгийг “Чингис хаан” үндэсний музейн сэргээн засварлагч нар анх сэргээжээ. Эхний хэсгийг уншихдаа шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн болохыг тогтоожээ. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаал олдсон байна. Тус билиг сургаал нь Лу.Алтан товчид тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид одоогоор тогтоогоод байгаа ажээ.

Цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлах, хамгаалах, онц цагийг тогтоох ажлыг эхлүүлээд буй. Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судраас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илтгэж байгаа тухай хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026
Музей Урлаг

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Музей Урлаг

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

16/09/2026

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.