Нидерландын Крёллер-Мюллерийн музей өөрийн цуглуулгад хадгалагддаг Винсент ван Гогийн 88 зургийг дэлгэжээ. Алдарт зураачийн бүтээлүүдийг 40 орчим жилийн дараа ийнхүү нэг дор дэлгэн үзүүлж байна.
Уг үзэсгэлэнд “Төмсөөр хооллогчид”, “Шөнийн кафены террас”, “Нюэнен дэх хуучин цамхаг” зэрэг алдартай бүтээлүүдийг дэлгэжээ. Крёллер-Мюллерийн музей нь Ван Гогийн бүтээлүүдийн дэлхийд хамгийн том цуглуулгуудын нэгийг эзэмшдэг. Гэсэн хэдий ч цуглуулгад байгаа зураачийн бүтээлүүдийг олноор нь нэгэн зэрэг дэлгэн үзүүлэх нь тун ховор байдаг байна.
Музейн мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэн нь сүүлийн хэдэн арван жилд Ван Гогийн бүтээлүүдийг хамгийн олноор нь дэлгэсэн үзэсгэлэнгүүдийн нэг ажээ.
Уг үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр сар хүртэл дэлгэх ажээ.


