Олон жил Монголын рок, попын тайзнаа од болон гялалзаж яваа Зууны манлай эстрадын дуучин Батмөнхийн Сарантуяа саяхан Төв аймагт амьдардаг ах дүү, хамаатан садан дээрээ очиж өөрийн нэр дээр байдаг хэдэн малаа эргээд иржээ.
Хөдөө гарч, эрч хүч авсан поп хатагтай удахгүй “САРА” гэдэг нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулснаа зарлан тунхаглаж, бие даасан том хэмжээний тоглолт зохион байгуулахаар ажилдаа оржээ. Тэрбээр өөрийн гэх бүрэлдэхүүнгүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй тарсан хамтлагийн хөгжимчдийг эгнээндээ нэгтгэн зохион байгуулж, жинхэнэ утгаар нь амьд тоглолт гэж юу байдгийг хийж үзүүлнэ гэнэ.
Фонограм тавьж, ард түмнээ хуурдаг байсан хуучин цагийг халж, хөлсөө дуслуулан эрх чөлөөтэй дуулж, хөгжимдөхийн ид шидийг үзүүлэхээр бэлтгэлдээ гарсан аж.
Эх сурвалж: Маш нууц сонин