Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ
Үзэсгэлэн

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

Урлаг Урлаг26/10/2026Шинэчлэгдсэн:27/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Я.Булган, Соёлын тэргүүний ажилтан, зураач Ө.Бархүү нарын хамтарсан “Чин зүрхний дэлбээ” уран зургийн үзэсгэлэн  МУЭ-ийн галерейд энэ сарын 24-нд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд хүний дотоод ертөнц, хүүхэд насны гэнэн цайлган мэдрэмж, байгаль дэлхийтэйгээ оршихуйн холбоог илэрхийлсэн тосон, усан будаг болон зураасан зургийн 50 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэн нь хүн төрөлхтөн макрокосмос буюу хязгааргүй том огторгуйн ертөнцийн нэгэн бүрэлдэхүүн болох микрокосмосын хувьд өөрийн мөн чанар, тэнгэр газар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой оршдог гэсэн үзэл санаанд тулгуурласан байна. Хүний дотоод сэтгэлд орших “тэнгэрийн цэцэг”-ийг дэлбээлүүлэх бэлгэдлээр дамжуулан амьдралын баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө, дотоод ухамсрын сэргэлтийг илэрхийлж буйгаараа онцлог юм.

Мөн үзэгчид тайван хөгжмийн аялгуунд бүтээлүүдийг тухлан үзэж, бясалган суух боломжтой орчныг бүрдүүлж байгаагаараа уламжлалт үзэсгэлэнгийн хэлбэрээс ялгарч байгаа аж.

Я.Булган “Анима” Дүрслэх урлаг, дизайны сургуулийн захирал, уран бүтээлч юм. ОХУ-ын Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид эзэмшсэн сонгодог урлагийн боловсролоо Монголын модернист чиг хандлагатай хослуулан, өөрийн өвөрмөц уран бүтээлийн хэв маягийг бүрдүүлсэн байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл олон нийтэд толилуулах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.