"Азийн модель" агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяаг загвар сонирхогчид андахгүй сайн танина. Саяхан 62 оронд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулж, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулалтаа тухайн улс оронд хүргэж үйлчилдэг олон улсын компани Орифлэйм компани сэтгүүлийн нүүрийг чимсэн нь олноос магтаалыг сонссон.
"Мисс Монголиа” үндэсний гоо бүсгүй шалгаруулах наадам арван жилийн тэртээгээс зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Энэхүү тэмцээний анхны ялагч Ч.Содтуяа тухайн жилээ “Miss International” тэмцээнд оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртэж авъяаслаг, хөдөлмөрч бүсгүй.
Үргэлж урт үсээрээ гоёдог байсан тэрбээр өөрийн стиль имижээ өөрчлөхийг хүссэн бололтой. Богино парик зүүсэн зургаа цахим хуудаснаа нийтэлсэн. Энэхүү стилийг нь хүртэл ихэд зохиож байна. Залуу харагдаж байна гэсэн урмын үгийг хайрласан нь түүнийг эргэлзээнд оруулжээ. Өдгөө Содоо багш үс засалтаа өөрчлөх үү, урт үстэйгээ үлдэх үү гэж ихэд бодох болжээ. Түүнд шинэ төрхийг тодорхойлоорой.
Д.Ана