Урлагийн тайзнаа гарахаа больсон ч үргэлж сайхнаараа бүсгүй бол Ч.Уранхолбоо. Гоо сайхан, үсэндээ үргэлж анхааралаа хандуулдаг тэрбээр олны анхааралын төвд байдаг. Олон бүсгүйчүүд түүнээс бие галбираа хэрхэн хадгалж үлддэг талаар асуудаг. Тэгвэл тэрбээр ганцхан өөрийнхөө гоо сайханд анхаараад зогсохгүй Монголынхоо мянга мянган эмэгтэйчүүдэд гоё сайхан байхад нь туслаж зөвлөгөө өгөх, үсчин, гоо сайхан, алжаал тайлах зэргийг шийдсэн салоноо нээхээр төлөвлөж байгаа талаар дуулгалаа.
Хөдөлмөрч эмэгтэйн төлөвлөгөө ажил хэрэг болж солон нь салбаруудтайгаа тун удахгүй үүдээ нээх гэж байгаа гэнэ.
Д.Ана