Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“On’n Off” продакшны 20 жилийн ойн тоглолтонд шижир авьяастнууд чуулна
Уртын дуу

“On’n Off” продакшны 20 жилийн ойн тоглолтонд шижир авьяастнууд чуулна

Урлаг Урлаг21/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
On_n_Off_20years_part_I3574697002014-11-21-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үзэгдэл, нэгэн томоохон зүтгэлтэн On’n Off продакшны 20 жилийн ой тохиож байна. Монголын хамгийн анхны клипийг урласан, амьд тоглолтонд Монголын хамтлаг, дуучдыг уриалсан, “Цэнхэр дэлгэц” телевизийн бүрэн хэмжээний кино концертыг бүтээсэн, “Пентатоник” наадмыг санаачилсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гэсэн олон бахархлаараа On’n Off продакшн үргэлж тэргүүн эгнээнд нь явсаар байна.

20 жилийн түүхийнхээ онцлох хэсгийг багтаасан ойн нэвтрүүлгүүдээ  телевизүүдээр цувралаар толилуулж байгаа. Мөн хамгийн гол арга хэмжээ болох 2014 оны 11 сарын 29-ний бямба гаригийн 17 цагт СТӨ-нд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцсон ойн тоглолтоо толилуулах гэж байна.

Ойн тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, УДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, БЦДБЧ-ын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, МУУГЗ Б.Батчулуун, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Ө.Уянга, МУУГЗ хийлч Ч.Чинбат, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин СТА С.Наран зэрэг уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын сурталчилгаанд дурдсанчлан цагийг эзэлж, сэтгэлийг хураасан шижир авьяастнууд On’n Off-ийн зүрхнээ зассан тайзнаа хуран чуулах нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.