Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хурд” хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл “Инээмсэглэ бүсгүйчүүд”
Дуу хөгжим

“Хурд” хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл “Инээмсэглэ бүсгүйчүүд”

Урлаг Урлаг06/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-11-26_1907033690125132015-01-06-11-37[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ. сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод 7 хоног бүр нэгэн шинэ уран бүтээлээ цацаж байгаа юм.

   "Нарлаг диваажин" төслийн хүрээнд "Нарлаг диваажин", "Яамайдаа", "Хүн чулуу","Гэгээн гуниг", “Байгаа л юм чинь”, "Хатан эрдэнэ" зэрэг сайхан уран бүтээлүүд та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн алтан хамтлагийн зүгээс уг төслийн тав дахь уран бүтээл болох "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэй шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Ингээд та бүхэндээ "Нарлаг диваажин" төслийн ээлжит уран бүтээлийг толилуулж байна.

   Энэ дашрамд дуулгахад "Нарлаг диваажин" төслийн ээлжит дуу болох "Инээмсэглэ бүсгүйчүүд" хэмээх дуугаа Хурдын фен бүсгүйчүүддээ зориулж байна. Түүнчлэн тус уран бүтээлийг 1 жилийн өмнө БНСУ ын Сөүл хотод болсон "20 жилийн ойн" тоглолт дээр анх дуулагдсан. Мөн 2014 оны зун "IRISH" асарт дуулагдсан, мөн өнгөрөгч 11 сард "IRISH", "ЭРГЭН ДУРСАХУЙ" клубт дуулагдсан. Харин одоо та хүссэн үедээ сонсох боломжтой боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026
Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.