I
Єглєєний нарнаар хєх єндрийн царамд сvрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг vхэр улаан хадны vе зайвар, нураг дунхад тэд сvрэглэн єглєє оройн сэрvvнд идээшлэн, хадны ус шимж, vдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг.
Энэ сvрэг хэдэн жилийн ємнє хаанаас ч юм бэ, энэ нутагт дайжин ирсэн хоёр хургатай тєлгєн аргалиас єсєж vржин єдий олон болжээ. Тэр сvрэг тод хvрэн бєєртэй, хонго єехий нь дун цагаан, хошуу буурал, бие томтой байдаг нь эхээ тун дуурайжээ. Бас эндхийн газрын єнгє том том хvрэн асга, уул усны сайхнаас ч тийм єнгєтэй биерхvv байдаг болов уу гэлтэй. Уул усандаа нутагшин дассан болохоор эндээс холдох тун дургvй, vргэж цочсон ч дунх царам зайж хэсэг харайснаа дорхноо номхорч євс идэж эхэлнэ. Тєлгєн аргалийн удам энэ сvрэг том жижиг эвэртэй, эвэргvйгээрээ л ялгагдахаас биш хоорондоо тун адилхан. Андашгvй тvvн доторхи даргай хєхєл эвэртэй тод, хvрэн бєєртэй, хамгийн том хижээл аргалийг цєм тэд дуурайжээ. Хvрэн бєєрт, ижил дотроо тун толиотой. Нас гvйцсэн шаазгай алаг, хяруутаас ч єнгєлєг биежvv. Тэгээд бас жил болгон тєл єгнє. Одоо ч гэсэн мєн л хоёр хєєрхєн халтар хурга дагуулан явна.
Нар халахын хирд хєх єндрийг арлан тогтож байсан єнєєх сvрэг ногоонд цадаж сурсан заншлаараа нургийн дундах мараан дээрээ ирэв. Хаанаас салхитай байгааг мэдэх гэж хэсэг vнэртсэнээ юмнаас сэргийлдэг заншлаараа тал бvр тийшээ харж хэвтэн хурга тєлгvvд нь мєргєлдєн тоглож эхэллээ.
Нураг дунхын ногоо хєхрєн сэрvv татаж, асган доогуур шургасан горхийн хvйтэн ус vе vе хоржигнон тэрхvv сонорч амьтдын чихийг дэлдэнэ.
Хэдий тэд сэргэг сэрэмжтэй ч vvрийн цагаан гэгээнээр бараагvй нь харж мєшгєн дагасан уулын анчин дэргэдээ ирэхийг анзаарсангvй. Хэрэв аль нэгэн зvгээс салхитай байсан бол ингэхгvй байсан болов уу?
Ийм эрт сvрэг тургийн дэргэд ирсэндээ анчин баярлаж “аль нь хэзээ унах бол” гэхээс єєр юм vл бодно. Анчин хэд дахин буудах гэснээ элэгдэн мєлхсєєр хадны сэнжээр буугаа мєрлєн мярааж хартал хvрэн бєєрт хэзээний босчихсон хамраа сартайлган салхилж байв. Тийм том тургийг ийм ойрхноос тэр хэзээ ч ингэж харж байсангvй. Яарахдаа тэр их биеий нь тал хуваасхийн хараалж гохоо дарав.
Уулын цуурайнд хад болгоноос буу дуугарах шиг боллоо. Анчныг босоход гєрєєс байсан нурган дээр цагаан тоос эргэлдэн манарч тэртээ хажуугийн асга хэд шажигнаснаа чимээ алдрав.
– Ээ цус! Хайран жулч! гэж анчин амаа барьж буугаа vvрсээр гэлдрэв.
II
Хоёр уул давж том хvрэн аргаль сульдаж эхэллээ. Энэ сvрэг анх удаа ингэж Хєх єндрєєс ийм хол vргэн холджээ. Том хvрнийг сульдах тусам бусад нь тvvний аяыг дагана. Хvрэн бєєртийн vр удам хэдэн шvдлэн угалз ааг омгондоо бусган огло харайж урд нь гарах гэснээ бас тvvнээс цойлж тvрvvлсэнгvй. Ємнє нь гарч цэгцэлж ч дагуулсангvй. Єдий болтол том хvрний урд нэг нь ч гарч vзээгvй. Цєм л тvvний араас дагасаар єсч торнижээ. Гэвч том хvрэн аргалийн хажуу бєєрнєєс хєєс татсан єтгєн хvрэн цус хадан дээр дуслахыг ижил сvрэг нь андсангvй, vнэрийг нь авч зvг бvр тийшээ бутран дvvллээ.
Сvргийн цэгцэнд явдаг том хvрэн анх удаа ижлээсээ сvvлдэж ноднингийнхоо хєхvvл хэнз тєлгєє бараадан дагаж хэд харайсан боловч гvйцэгдсэнгvй бараа тасарчээ. Хамгийнхаа сvvлчийн хvчийг гаргаад ч барааг нь харж чадсангvй, дєрвєн мєч нь суларч шогшсоор сvvлдээ ганц нэг сажлан газар vнэрлэснээ хад ёроолдон хэвтлээ. Ногоо vнэрлэх гэтэл євдгєнд наалдсан цусаа харж vнэрийг нь аван огло харайв. Гэвч vргэн давхих тэнхэл байсангvй.
Сvргээсээ ганцаардаж vзээгvй том хvрэн бєєрт, тугал хар нvдээ зvг бvр тийш мэлтэлзvvлэн ижлээ харна. Нэг нь ч ирсэнгvй. Нар хэвийн уулын сvvдэр буужээ. Гэнэт хажууд нь чимээ гарч нэг юм ойртон иржээ. Далгай том эврээ дааж ядан арайхийж эргэж хартал эхэр хоёр хурга нь цувралдан ирж явлаа. Эхээ эргэн харахад хурганууд зог тусан сєєнгє туниа муутай дуугаар майлав. Хурганыхаа дууг сонсон эх нь босох гэтэл хєл нь хєшжээ. Дахин зvтгэсээр бостол тэнцэж чадалгvй унав. Хоёр хурга эхдээ дєхєж ирснээ хэвтсэн газар нь тунан бєшсєн цуснаас жигшин vргэж хэд харайснаа эхдээ хоргодон эргэн зогсов.
Єглєєнєєс орой болтол хоёр хурга эхээ мєн олон хєхдєг билээ. Одоо тэр хэм нь болж, эхийн халуун сvvгээ vргэлж бодох боллоо. Тэр хооронд шинэ ногоо ганц нэгийг тасдан, хvйтэн уснаас шимэвч, эхийн сvvг орлож чадсангvй. Єлсєхийн эрхэнд эхээ хєхєхєєр очсоноо дарь vнэртсэн сумны шарх, шинэ сэвс, халуун цусны хурц vнэрээс бvлтэлзэн айж бусган хулжина.
Хурам хурмаар хоёр хурга эхдээ дасч бараадан хэвтсээр хушууг нь vнэрлэн, хєлєєрєє маажлана. Тэгэхдээ эх нь чадлаа шавхан толгойгоо хєдєлгєж нvдээ анивчихад хурга байн байн майлах ажээ.
Нар жаргахад нялх амьтас бvр ч єлсєн эхийнхээ дэлэнг нудравч хєхєж эс чадна. Шєнє болж, торойх бvхнээс айхдаа хєєрхий хоёр хурга ээжийнхээ гэдсэнд наалдан нам унтаад єгчээ.
Хорт суманд єртсєн эх нь шархандаа шаналан нялх хурганыхаа халуун vнэрийг хааяа нэг мэдрэхээс цаашгvй. Гэнэт хvрэн бєєрт, сvр сархийн хэд тийчилснээ хєлєє тэнийлгэн толгойдоо дийлдсээр хажуулдлаа. Хоёр хурга цочин ухасхийснээ эхийнхээ хєхийг булаацалдан vлгэв. Хєрсєн сvvг нь хэд залгилтал дорхноо татарч жилэм ч vгvй боллоо. Ам дvvрэн байдаг хєх нь ч оромын тєдий хоосон арьс болжээ.
Yvр гэгээрэхийн vес эх нь халуун хэвтрээсээ босч хургаа хєхvvлдэг тэр хэм нь болж, хурганууд нэг эхээ vлгэж, нэг ногоо vнэрлэн, хэвтэж босон, хааяа нялх зєєлєн туруугаараа газар малтаж, эхээ сахин торолзоно.
III
Єглєєний нарнаар хєх єндрийн царам ногоорон дуниартана. Яг єдийд тэнд сvрэг аргаль налайн хєх дунхын гол дахь мараан дээрээ нарлан, тєлєг хургууд нь тоос татуулан тоглодогсон.
Жалга сархиаг, салаа дэвсэг, дэл улаан хадны vе зайвар, нураг дунхад сvрэглэн усны тунгалаг, євсний шим хєєн яваа тэр амьтдыг харж ханадаггvйсэн. Гэвч уулын анчин Хєх єндрийн царманд ирж сvргийн нэгнийг шархдуулан, vр тєл нь эхийнхээ цусыг vзэж, vнэрийг нь авснаас хойш тэд энэ ууланд эргэж ирсэнгvй, жигшин зайлжээ.
Одоо тэнд нам гvм, оргиж, асган доогуур шургасан уулын горхины чимээ л тодхон дуулдана.
Тєлгєн аргалийн тэр удам одоо хаа явааг бvv мэд! Харин хєх єндрийн царамнаас хоёр уулын цаана хvрэн бєєртийн далгай шаргал эвэр, хоёр хурганы нь мєгєєрсєн эврийн булдруу нэг нэгнээ дэрлэн хэвтдэг юм.