Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
Оддын амьдрал

Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”

Урлаг Урлаг06/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_(6)_[800x600]7272704212015040602461201420292015-04-06-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын жүжигчин Н.Сувдыг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, СГЗ Цэндийн Намсрай гуайн охин гэдгийг мэднэ. Түүний ээж БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, МУАЖ Лувсанжамцын Цогзолмаа гуай гэдгийг ч хэнээр ч хэлүүлэлтгүй сайн танина. 

Тэрбээр Монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн яваа "авьяастан". “Мандухай сэцэн хатан”-ы дүрээрээ олноо алдаршсан. Багын жүжигчин болох мөрөөдлөөрөө амьдран, түүнийгээ биелүүлэхээр 1970 онд буюу 22 настайдаа Оросын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг хүссэн мэргэжлээрээ төгсчээ. Улмаар сургуулиа төгсөн эх орондоо ирж Монгол кино үйлдвэрт жүжигчнээр орсон гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

1973 онд Драмын театрт орон тооны жүжигчнээр орж “Ичээнд нь” уран сайхны киноны солиотой хүүхний дүр,  “Моторын дуу” киноны дуучин, “Анхны хайрын дууль” киноны Янжин, “Хань” киноны Наран, “Хүний амь” киноны Сарантуяа зэрэг олон арван дүрийг бүтээсэн. 

Түүний бүтээсэн агуу “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулсан. Уг кинонд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн билээ. 

Тэрбээр "Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээдэг. Тэгвэл энэ удаад түүний "Залуу нас"-ыг гэрэл зургийн хальснаа буун үлдэснийг онцолж байна.

Д.Ана

 

 

Эх сурвалж: Dorgio.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026
Оддын амьдрал Урлаг

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.