Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гамлет” жүжгийг эх хэлнээ толилуулна
Нийгэм

“Гамлет” жүжгийг эх хэлнээ толилуулна

Урлаг Урлаг11/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-10_1148485096170942015-08-10-11-49[www.urlag.mn]8938565302015-08-11-08-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сонгодог жүжгийн суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет”, “Отелло”, “Макбет”, “Ромео Жульетта”,“III Ричард”  болон “Зуны шөнийн зүүд” бүтээлүүдийг тогтмол тоглож ирсэн гэдгээрээ Улсын Эрдмийн Драмын Театр Ази тивдээ ховорт тооцогддог. Тэгвэл энэ театрын түүхэнд бас нэгэн онцлох үйл явдал тохиох гэж байгаа нь Их Британи дахь Шекспирийн нэрэмжит Глобус театрын жүжигчид Монгол улсад  анх удаа хүрэлцэн ирж, 8 сарын 12-нд Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулах болсон явдал юм.

   Тодруулбал Монгол улс нэрт зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд явуулж буй Globe to Globe Hamlet дэлхийн аялан тоглолтыг хүлээн авах 120 дахь орон болж байгаа бөгөөд дэлхийн соёлын үнэт өвд тооцогддог, театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлогч сонгодог бүтээл болох Шекспирийн Гамлет жүжгийг1601 оноос эхлэлтэй Лондон хотын Глобус театрын 16 уран бүтээлчид Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзнаа үзэгч олны хүртээл болгох юм. 

   Глобус театрын найруулагч Доминик Дромгүүл болон Билл Бакхөрст нар Гамлет жүжгийг эмгэнэлт боловч хошигнол дүүрэн найруулгатайгаар шинэчлэн туурвисан бөгөөд тус жүжиг нь Шекспирийн зохиолуудаас хамгийн урт мөн гүн утга санааг илэрхийлдгээрээ алдартай билээ.

   Дашрамд сонирхуулахад, Гамлет жүжгийганх Борис Пастернакийн орчуулганаас орчуулагч Ч.Чимид Монгол хэлнээ хөрвүүлэнурлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан алтан үеийн жүжигчид амьдруулж байсан бол 33 жилийн дараа тайзнаа амилсан хоёрдахьГамлетийн яруу үг, утга агуулгаХ.Мэргэний орчуулгаар эх хэлнээ бууж УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар шинэчилсэн найруулгаар тавьсан юм.Тухайн үед Данийн ханхүү болон түүний хүрээлэн буй хар цагаан нийгмийн тухай өгүүлэх Гамлет жүжгийг ийнхүү дахин хүргэсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. 

   Анх  “Бөмбөгөр ногоон” буюу “Улсын төв театр” нэртэйгээр үүд хаалгаа нээж байсан УДЭТ 84 жилийн турш оршин тогтнохдоо соён гэгээрүүлэх, урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж, театрын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхүйцхэдэн арван сонгодог, түүхэн, бэсрэг, хүүхдийн жүжгүүдийг уран бүтээлчид тайзнаа тавьж монголын ард түмний оюун болон сэтгэлийн мэлмийг гэрэлтүүлсээр байна.

  Тайзны жүжгийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэгч УДЭТ нь тун удахгүй Шекспирийн Ромео Жульетта эмгэнэлт хайрын түүхийг үзэгч түмний зүрхэнд шигтгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. 

Тус аялан тоглолтын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг 96064700 утсаар холбогдон авна уу

www.Urlag.mn 
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.