Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолт боллоо
Нийгэм

Ялалтын 70 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолт боллоо

Урлаг Урлаг08/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11952799_899610663447403_8302364328665431863_o6768653772015-09-08-11-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт нийслэлийн Соёлын төв өргөөнөө боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийг мушгиж, эх оронд минь өнгөлзөгч харийн дайсныг даралцаж явсан эрхэм буурлуудын энгэрт одон тэмдэг гялалзана. Сэтгэлд нь харин энх цагийг авчралцсан омогшилтой нь хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан ч эргэж ирээгүй нөхдөө үгүйлэх харамсал хургаж буй нь лавтай. Тэдний халуун дурсамжийг сэдрээж, дарийн утаа үнэртсэн, дайны талбараас эдүгээгийн энх цаг хүртэлх эх орон, эрх чөлөө, элбэрэл хайрыг өгүүлэх дуу, бүжиг, хөгжмийн цоморлиг болсон сайхан тоглолтыг Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид өргөн барилаа. 
Эр нөхрөө дайнд үдэх эгэлхэн монгол бүсгүй шаналлыг бүжигчин Х.Юүлэхорол харцаараа, үйл хөдлөлөөрөө харуулж чадсан бол тулаанд мордсон дайчин эрсийг аав ижий нь, хань үр хүүхдээс нь гадна нутгийн уулс нь өндөлзөн хүлээдэг талаар дуучин А.Болормаа бүжигчин бүсгүйчүүдийн хамт сэтгэл үерлэтэл дуулан хүргэлээ. 
Энэхүү тоглолтод цэнхэр дурдан алчуур, ялалтын улаан туг ихээхэн "гол дүр"-ийг бүтээсэн нь үнэхээр л ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгааг минь байн байн сануулж байлаа. 
Мөн 70 жилийн тэртээ манай чуулгынхан нэг гартаа буу бариад, нөгөө гараараа хөгжмөө тэврээд дарийн утаа, дайны гал дундуур цэрэг эрстэй мөр зэрэгцэн явсан аугаа түүх үнэн билээ. Өнөөдөр тайзан дээр чуулгын тэр үеийн ахмад үеийнхэнтэй мөр зэрэгцэн явсан, 1945 оны байлдагч, Дундговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, ахмад дайчин СТА Д.Цэрэндаш гуай манай хөгжимчидтэй эвлэгхэн аргагүй хоршин дуулсан нь үзэгчдийг бүр огшоочихож билээ. 
Ингээд Ардын жүжигчин, гавьяатууд цөм бүрэн, дурсамж сэдрээж, сэтгэл огшоосон сайхан тоглолтыг үзсэн ахмад дайчид сэтгэл өндөртэйгээр гарцгаалаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар УГЗ Ч.Ганхуяг ажилласан бол Шанхайд хөгжмийн урлагийн чиглэлээрээ мэргэжил дээшлүүлээд ирсэн ерөнхий удирдаач Б.Энхбаяр тоглолтын турш дохиж, монголын үзэгчидтэйгээ дахин учран золголоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их хааны ордны Мөнгөн модны түүх

02/03/2026

Ордуудын гуравдугаар сарын зурхай

02/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.