Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мисс Р.Хишигдэлгэр “нүцгэлэхдээ хамгийн ихээр айжээ”
Оддын амьдрал

Мисс Р.Хишигдэлгэр “нүцгэлэхдээ хамгийн ихээр айжээ”

Урлаг Урлаг11/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-09-11_1153366363633862015-09-11-12-17[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мисс Р.Хишигдэлгэрийг загвар сонирхогч залуус андахгүй танина. Тэрбээр 2009 oны “Next Model Look” тэмцээний шилдгийн шилдэг, 2010 оны “BBQ Asian model” 3 байр, Charlies Angels agency –ийн” Usa Globe International” тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон явсан. 

Өдгөө миссийн тэмцээнүүддээ оролцохоо больж өөрийн залуу насны ажлаа хийхээр сэтгэл шулууджээ. Тодруулбал, тэрбээр МҮИС-д хуульч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд жүжиглэх авьяасаараа жүжиглэх болсон гэнэ. Саяхан нээлтээ хийсэн киноны гол дүрийг бүтээсэн.

"Босуул” кинонд Хорлоо хэмээх хэлгүй бүсгүйн дүрд тоглосон киног үзсэн хүн бүр мэдэж буй биз ээ. Дүрийнхээ талаар "Хэлгүй хүний дүрд тоглох их хэцүү юм билээ. Учир нь үзэгчидтэйгээ зөвхөн нүдээрээ харилцах учраас бүх зүйл үнэн байх ёстой. Энэ кинонд чадлаараа хичээж тоглосон. Шалгаруулалтын хувьд гурван цагийн турш проб өгсөн. Эхлээд үстэй дээл өмсөөд кино үйлдвэрийн гадаа гүйж, дараа нь дотор гүйсэн. Сүүлд нь нүүр будалт хийлгэсэн. Ингээд жүжиглэлтийн шалгуурыг давсан. Проб өгсөний дараа 10 гаруй хоногийн турш ямар ч хариу ирээгүй. Унтаж ч чадахгүй, тэнцсэн болов уу яасан бол гэж санаа зовж байв. Тэгээд зураг авалт эхлэхээс бараг долоо хоногийн өмнө тэнцсэн хариуг сонсоод баярласандаа мэлмэртэл уйлж байлаа" хэмээн ярьжээ. 

Түүний хувьд киноны хамгийн их хэцүү нь  "Намайг хамгийн их айлгасан нь секс сцен байсан. Зургийн төгсгөлд тэр сценээ авна гээд хэлчихсэн, би ч “сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг одоо яанаа л гэж бодож байсан. Кино зургийн турш бид Тэрэлжид нэг баазад байрлаж байсан болохоор усанд ороход их хэцүү. Тэгээд би байрлаж байсан баазаасаа урагшаа UB2 руу очиж усанд ороод, тос түрхээд сайн бэлдсэн л дээ /инээв/. Харин миний бодож байснаас гайгүй зураг авалт болсон. Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас их зориг шаардсан. Энэ сценийг 10 гаруй удаа давтсан шүү. Нүцгэлснийхээ дараа эротик кинонд тоглосон эмэгтэй жүжигчдийг үнэхээр их зоригтой юм даа л гэж бодсон" гэсэн юм. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026

Д.Уламбаяр (Ука): “Мөрөөдөл бид хоёр” дуугаа дуулах мөчид би 11 настай өөрийгөө мөрөөдөлтэй нь хамт тэвэрч байгаа юм шиг санагддаг

18/05/2026

Монгол хийморийг дэлхийд түгээсэн “Spirit of Mongolia” бүжгийн бичлэг хамгийн олон үзэгчтэй бичлэг болжээ

18/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо

18/05/2026

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.