Мисс Р.Хишигдэлгэрийг загвар сонирхогч залуус андахгүй танина. Тэрбээр 2009 oны “Next Model Look” тэмцээний шилдгийн шилдэг, 2010 оны “BBQ Asian model” 3 байр, Charlies Angels agency –ийн” Usa Globe International” тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон явсан.
Өдгөө миссийн тэмцээнүүддээ оролцохоо больж өөрийн залуу насны ажлаа хийхээр сэтгэл шулууджээ. Тодруулбал, тэрбээр МҮИС-д хуульч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд жүжиглэх авьяасаараа жүжиглэх болсон гэнэ. Саяхан нээлтээ хийсэн киноны гол дүрийг бүтээсэн.
"Босуул” кинонд Хорлоо хэмээх хэлгүй бүсгүйн дүрд тоглосон киног үзсэн хүн бүр мэдэж буй биз ээ. Дүрийнхээ талаар "Хэлгүй хүний дүрд тоглох их хэцүү юм билээ. Учир нь үзэгчидтэйгээ зөвхөн нүдээрээ харилцах учраас бүх зүйл үнэн байх ёстой. Энэ кинонд чадлаараа хичээж тоглосон. Шалгаруулалтын хувьд гурван цагийн турш проб өгсөн. Эхлээд үстэй дээл өмсөөд кино үйлдвэрийн гадаа гүйж, дараа нь дотор гүйсэн. Сүүлд нь нүүр будалт хийлгэсэн. Ингээд жүжиглэлтийн шалгуурыг давсан. Проб өгсөний дараа 10 гаруй хоногийн турш ямар ч хариу ирээгүй. Унтаж ч чадахгүй, тэнцсэн болов уу яасан бол гэж санаа зовж байв. Тэгээд зураг авалт эхлэхээс бараг долоо хоногийн өмнө тэнцсэн хариуг сонсоод баярласандаа мэлмэртэл уйлж байлаа" хэмээн ярьжээ.
Түүний хувьд киноны хамгийн их хэцүү нь "Намайг хамгийн их айлгасан нь секс сцен байсан. Зургийн төгсгөлд тэр сценээ авна гээд хэлчихсэн, би ч “сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг одоо яанаа л гэж бодож байсан. Кино зургийн турш бид Тэрэлжид нэг баазад байрлаж байсан болохоор усанд ороход их хэцүү. Тэгээд би байрлаж байсан баазаасаа урагшаа UB2 руу очиж усанд ороод, тос түрхээд сайн бэлдсэн л дээ /инээв/. Харин миний бодож байснаас гайгүй зураг авалт болсон. Олон хүний өмнө нүцгэлэхэд надаас их зориг шаардсан. Энэ сценийг 10 гаруй удаа давтсан шүү. Нүцгэлснийхээ дараа эротик кинонд тоглосон эмэгтэй жүжигчдийг үнэхээр их зоригтой юм даа л гэж бодсон" гэсэн юм.
Д.Ана