Дуучин Ану тайзаа орхиж зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр удахгүй шинэ уран бүтээлээ хүргэж байгаа гэнэ шүү. Харин тийм ээ, хүмүүс намайг тэгж бодож байгаа байх. Хэсэг хугацаанд л уран бүтээлээсээ хөндийрч, завсарласан нь үнэн. Харин нөхөр маань намайг “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой. Тиймээс миний хайр дуртай ажлаа хийгээрэй” хэмээн ихэд дэмжсэн учраас уран бүтээлдээ эргэж орлоо хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулав.
Мөн олны дунд шуугих болсон тээгч эх гэх ярианд "Би жирэмсэн байх үеийнхээ нэг ч зургийг олон нийтэд дэлгээгүй. Надад хоёр охиноо тээж байсан, бие давхар үеийн зургууд байлгүй л яах вэ. Гэхдээ эдгээр зургуудаа дэлгэхгүй байгаа нь ч цаанаа учиртай. Хүмүүс намайг өөрийнхөө зургийг байнга тавьж, бүх амьдралаа хүмүүст дэлгэдэг гэж ойлгодог. Гэтэл би фэйсбүүкдээ сард гурав, дөрөвхөн зураг тавьсныг хүмүүс хараад амьдралаа дэлгэлээ гэж хэлдэг. Үлдсэн хоногуудад нь миний амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тэр болгоныг би хүмүүст тайлагнахыг хүсдэггүй. Хүнд өөрийн амьдралынх нь нандин орон зай, нууц гэж байх ёстой. Түүнийгээ би өөртөө хадгалж үлдэхийг хүсдэг учраас жирэмсэн үеийнхээ зургуудыг нууцалсан. Тухайн үед бие давхар зургуудыг маань сэтгүүлүүд хүртэл тавъя гэдэг саналыг удаа дараа тавьж байв. Гадаадаас зурагчин авчирсан, тэдэн сая төгрөг өгье гэсэн саналууд ч ирсэн. Гэхдээ би хайртай үрээ олны өмнө гаргаж, мөнгөөр худалдахыг хүсээгүй. Бид шоу бизнес өндөр хөгжсөн барууны оронд биш, Монголд амьдарч байгаа гэдэг утгаар саналыг нь хүлээж аваагүй" хэмээн хариулт өгөв.
Д.Ана