Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Н.Ану “Монголд амьдарч байгаа гэдэг утгаараа хүүхдийнхээ зургийг зарахыг хүсээгүй”
Оддын амьдрал

Дуучин Н.Ану “Монголд амьдарч байгаа гэдэг утгаараа хүүхдийнхээ зургийг зарахыг хүсээгүй”

Урлаг Урлаг22/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-09-22_1529585596567632015-09-22-15-31[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Ану тайзаа орхиж зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр удахгүй шинэ уран бүтээлээ хүргэж байгаа гэнэ шүү. Харин тийм ээ, хүмүүс намайг тэгж бодож байгаа байх. Хэсэг хугацаанд л уран бүтээлээсээ хөндийрч, завсарласан нь үнэн. Харин нөхөр маань намайг “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой. Тиймээс миний хайр дуртай ажлаа хийгээрэй” хэмээн ихэд дэмжсэн учраас уран бүтээлдээ эргэж орлоо хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулав.

 

Мөн олны дунд шуугих болсон тээгч эх гэх ярианд  "Би жирэмсэн байх үеийнхээ нэг ч зургийг олон нийтэд дэлгээгүй. Надад хоёр охиноо тээж байсан, бие давхар үеийн зургууд байлгүй л яах вэ. Гэхдээ эдгээр зургуудаа дэлгэхгүй байгаа нь ч цаанаа учиртай. Хүмүүс намайг өөрийнхөө зургийг байнга тавьж, бүх амьдралаа хүмүүст дэлгэдэг гэж ойлгодог. Гэтэл би фэйсбүүкдээ сард гурав, дөрөвхөн зураг тавьсныг хүмүүс хараад амьдралаа дэлгэлээ гэж хэлдэг. Үлдсэн хоногуудад нь миний амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тэр болгоныг би хүмүүст тайлагнахыг хүсдэггүй. Хүнд өөрийн амьдралынх нь нандин орон зай, нууц гэж байх ёстой. Түүнийгээ би өөртөө хадгалж үлдэхийг хүсдэг учраас жирэмсэн үеийнхээ зургуудыг нууцалсан. Тухайн үед бие давхар зургуудыг маань сэтгүүлүүд хүртэл тавъя гэдэг саналыг удаа дараа тавьж байв. Гадаадаас зурагчин авчирсан, тэдэн сая төгрөг өгье гэсэн саналууд ч ирсэн. Гэхдээ би хайртай үрээ олны өмнө гаргаж, мөнгөөр худалдахыг хүсээгүй. Бид шоу бизнес өндөр хөгжсөн барууны оронд биш, Монголд амьдарч байгаа гэдэг утгаар саналыг нь хүлээж аваагүй" хэмээн хариулт өгөв.

 

Д.Ана

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.