Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах талаар хэлэлцүүлэг боллоо…
Уртын дуу

Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах талаар хэлэлцүүлэг боллоо…

Урлаг Урлаг17/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ff36a32bc1f9dc1fa28af5d6fa97c667original4410257372015-10-17-12-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: Цар хүрээ ба чадамж” сэдвийн дор өчигдөр боллоо.


Өнөөдөр бид соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд хэрхэн сурталчилж байгаа тухайд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулах нэгдмэл тогтолцоо алдагдсан хэмээн СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн тодорхойлсон. Мөн “Монгол Поп” төслийг амжилттай эхлүүлээд байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд эх орноо гадаадад сурталчлах ажилд  залуусын сонсох дуртай орчин үеийн хөгжмийн урсгалыг ашиглах, үүнд үндэсний онцлогоо тусган дэлхийд таниулахын ач холбогдлыг онцлов.

МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Бүхий л соёлыг багтаан харуулж болох кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэхийн тулд чанартай сайн хөрвүүлэг байх хэрэгтэй. Харин манайд энэ чиглэлийн нэгдсэн бодлого, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн.

Хэлэлцүүлгийн үеэр манай соёл урлагийн салбарын “томчууд” өөрийн байр сууриа илэрхийлж, манай соёл урлагийн салбарын дэлхийд өрсөлдөх чадвар, тулгараад буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар саналаа хэлж  байв. Монголын кино урлагийн академийн тэргүүн найруулагч Б.Цогтбаяр чухал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр зөвхөн үндэсний дуу хөгжим үзүүлэхээс гадна Монголын уран сайхны кино үзүүлэх, кино өдрүүдийг зохион байгуулах нь илүү ач холбогдолтой хэмээн онцолсон.

Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Н. Сувд хэлсэн үгэндээ “Гадаад хэргийн яам өмнө нь соёл урлагийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байсан. Энэ хамтын ажиллагааг дахин сэргээж, соёлын асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Мөн Соёлын гадаад хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөө санхүүжилтийг зохицуулах нэгж байвал их сайн” хэмээсэн юм. Төрийн шагналт, МУГЖ Д. Сосорбарам тус хэлэлцүүлэг хэдий ач холбогдолтой ч Улсын Их Хурал, Засгийн газарт очоод хана мөргөх вий хэмээн эмзэглэж буйгаа нуусангүй. Учир нь соёлын асуудлыг ач холбогдлыг ойлгож, анхаардаг улс төрч ховор хэмээн тэрээр тайлбарлаж байв.

Харин  Найруулагч Н.Болд зарим гадаад улсууд монгол үндэсний соёлыг хариуулсан чанартай сайн уран бүтээл хийгээд эхэлчихсэн байгаа тул тэднээс түрүүлж явах цаг болсоныг сануулсан юм.

Монголын соёл урлагт хүч хөдөлмөрөө зориулж ирсэн зүтгэлтнүүд санал шүүмжлэл, зөвлөгөөгөө нээлттэй илэрхийлж, сонирхолтой өрнөсөн хэлэлцүүлгийн дүнд Монгол Улс өөрийгөө гадаадад сурталчлах өв соёл, өгөгдөл хангалттай байна. Харин цаашид соёлын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор зангидах,  төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний систем бий болгох шаардлага байгаа нь харагдсан юм. Найруулагч Ч.Найдандорж “Соёлын салбар нэгдсэн бодлогогүй явж ирснээс болж манай олон чадварлаг урлагийн зүтгэлтэн гадаадад ажиллаж байна. Төр өөрөө цаашид бодлоготой, түүнийгээ санхүүжүүлэх хөрөнгөтэй байж бодитоор улсаа гадаадад соёл урлагаараа дамжуулан сурталчлах бололцоо бүрдэнэ” гэсэн юм.

Хэлэлцүүлэгт найруулагч З.Батбилэг, Т.Алтантуяа, зураглаач Д.Ангараг, ХБК-ын циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлтбаатар, УДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулаг, Монголыг урлагийн зөвлөлийн дэд захирал О.Одгэрэл нар тус бүрийн зорьж хэрэгжүүлж буй ажлынхаа тухай танилцуулж, гадаад сурталчилгааны чиглэлээр үнэтэй санал хэлж байв.

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.