Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ес эхэллээ
Нийгэм

Ес эхэллээ

Урлаг Урлаг22/12/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2e963c52-7560-4222-a393-53bed71124d55101125992015-12-22-09-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ес эхэллээ. Есөн есийн наян нэг хоногийн хүйтэн өнөөдрөөс эхэлж дүн өвөл оргил үедээ ирсэн ч хоногоос хоногт хором хормоор өдөр уртасна гэсэн гэгээн бодол сэтгэлд гэрэл гийлгэнэ.

Есөн есийг гурав гурваар нь балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн хуваадаг. Өнөөдөр балчир гурван есийн эхний өдөр. Ная хоногийн дараа хаврын урь унана.

Өнгөрсөн хагас жилд дэлхий сүйрэхийг ёрлон дэгдсэн хар цуурхал ор мөргүй арилж өнөө өглөө гэрэлт нар манддагаараа мандаж сүүлийн хэдэн өдрөөс ч илүү цэлмэг тунгалаг өдөр болж байна. 

 

Хэдийгээр ес эхэлж буй ч өвөг дээдэс маань урин цаг ирэхийн эхлэл хэмээн үздэг юм байна. Учир нь хүйтний эрч ес есөн хоногоор чангарч оргилдоо хүрээд дахин ес есөн хоногоор зөөлөрч хавартай золгодог билээ.

Уг эртний тоолол шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт ч халуун хүйтнийг тооцоолдог тодорхойлолт болж хэрэглэгдсээр байгаа бөгөөд ес хоног бүрт цаг агаарын байдал ямар байхыг ийнхүү дүрслэн хэлсэн байдаг.

Нялх гурван ес

Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Идэр гурван ес

Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна

Хөгшин гурван ес

Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.

www.gereg.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.