Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»“Хуримын тов” хохимой өдөр таарснаар сүйрэлд хүрсэн амьдрал
Жүжиг

“Хуримын тов” хохимой өдөр таарснаар сүйрэлд хүрсэн амьдрал

Урлаг Урлаг28/12/2015Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a36b65726d677641great7995017062015-12-28-15-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нижгэр хурим хийж, нэг гэрт орж байсан нөхөр нь огт өөр хүн болжээ. Тэгэхдээ бүр танигдахааргүй гээч. Болж л өгвөл чанга ширүүн дуугарч, бас өөдөөс нь тайлбар хэлбэл гар далайчих гээд. Оюут эхлээд хэрүүл хийж, 

– Чиний хэлээд байсан сайхан амьдрал, сайн хань хаана байгаа юм бэ хэмээн бухимддаг байжээ. Готов: 
– Чи өөрөө хүн шиг, эхнэр шиг бай. Битгий элдвийн юм руу савчаад бай. Эрэмбэ дараалал гэж юм байдаг юм бол чи бид хоёрын хэн нь захирал байх ёстой юм бэ… хэмээн хариу барьж, илт барьцах нь түүнд маш хэцүү байжээ. 

Тэр хоёр Солонгост таван жил гаруй ажиллаж байгаад ирсэн байна. Готов Солонгосын нэг тосгонд загасны аж ахуйн дээр цэвэрлэгээ, засвар хийдэг байж. Харин Оюут Сөүлийн нэг зоогийн газарт үйлчлэгч хийж байгаад түүний ур чадвар, ажилд хандах хандлага таалагдсан тул зохион байгуулагч болжээ. Тэрбээр ажиллахын зэрэгцээ мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, Солонгосын их сургуулийн менежмент, удирдлагын ангийг төгссөн байна. Оюут, Готов хоёр Солонгост танилцаж, хотод ирснийхээ дараа хуримаа хийн гэр бүл болжээ.  
Гэр бүлийн хоёр хүний нутагт хөлсөө урсган байж олсон хэдэн төгрөгөө өсгөх, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд “Юу хийх вэ?” хэмээн ярилцаж байгаад жижиг цайны газар түрээсэлж, түүнийхээ зэрэгцээ “Илгээмжийн үйлчилгээ” эрхлэх болжээ. Дунд сургууль төгсөөд хар бор ажил хийж байгаад цэргийн алба хааж, улмаар Солонгост ажил хийж байгаад ирсэн боловсролгүй, мэргэжилгүй Готов “Би цайны газар”-аа хариуцъя. Миний хайр “карго”-гоо хариуц. Хэл устай юм чинь олон хүнтэй харилцах биз” гэснээр Оюут “Сайн үйлс” компанийн нэр дээр “Илгээмжийн” үйлчилгээ эрхэлсэн байна. Хагас жилийн дотор Оюутын хариуцсан ажил маш сайн, харин Готовын “цайны газар” тиймхэн ашиг орлоготой байгааг хоёул ярилцаад юу нь болж, юу нь болохгүй байгаадаа дүгнэлт хийцгээсэн байна. 

Энэ үед Готов эхнэрээ магтан “Карго”-гоо өргөжүүлэх аялал, жуулчлалын компани байгуулах саналыг дэмжээд найз нөхдөө урьж, найр хийсэн ажээ. Гэтэл бизнес нь амжилттай болох тусам нөхрийнх нь ааш авир муухай болж, гэр бүлийн уур амьсгал тавгүйрхсэнд Оюутын сэтгэл ч гонсгор байжээ. Тэр бүү хэл, “Чи захирал гэж биеэ тоолоо. Тэгж ярих юм бол энэ бүгдийг босгоход оруулсан миний мөнгө их…” гээд огт ойлгомжгүй юм ярьж, уурлан хэрүүл өдөхийг Оюут тэвчсээр байгаад сүүлдээ бүр залхаж, 
– Чи ажил хийлгэхгүй хардаж, сэрдэнэ. Тэрнээсээ болоод захирал байх ёстой хүн нь би гэж байна. Чаддаг юм бол чи захирал хий. Би наад цайны газрыг чинь ресторан болгоод авъя гэжээ. Үүнээс хойш Готов: 
– Чи намайг басч доромжилсон. Чи ер нь биеэ тоосон… гээд үргэлж дарамталж, хэрүүл өддөг байснаа нэг өдөр согтуу хүрч ирчихээд, 
– Би чамаас сална. Надтай сууя гэсэн хүүхнүүд бараг жагсаж байна хэмээн ханхалзжээ. Энэ үед нь Оюут бүсгүй хүний шартай, жижигхэн хортой зандаа хөтлөгдөн, 

– Чи тэр хүүхнүүдээсээ авч суу. Би чих амар ажлаа хийе. Харин хоёр хүүхдээ чамаар тэжээлгэнэ шүү гэж хэлсэн аж. Согтуудаа Готов баахан юм ярьж байгаад унтсан байна. Ажилдаа шамдаж, юм хийгээд завгүй явах үед нь “Чи хаана байна? Чи хэнтэй байгаа юм бэ? Цаана чинь хэн дуугараад байгаа юм бэ?” гээд цаг наргүй утасдаж, эргүүлддэг байсан нөхөр нь сүүлийн үед утсаар ярих нь бүү хэл залгахад утсаа авахаа больжээ. Энэ байдал нь Оюутад бүр амар санагдаж, гэртээ ирсэн хойноо өдөр юу хийж амжуулснаа гээд нөхөр, эхнэр хоёрын дунд өрнөж болох бүхнийг ярьдаг байв. Гэтэл Готов:
– Чи юу ч битгий ярь… хэмээн нэг удаа уурлажээ. 
– Би яагаад чамтай ярьж болохгүй гэж?
– Чи миний эхнэр биш…

Ингэж хэлсэн хэрүүл бүр нударга далайсан харгислалаар өндөрлөсөн байна. Готов эхнэрээ зоджээ. Урьд нь бас зодсон аж. Тэр үед Оюут нөхрийгөө уучилсан байна. Харин энэ удаа уучилж чадахгүй гээд шүүхэд гэрлэлт цуцлуулах өргөдлөө өгсөн байна. 
Эхнээсээ л таарамж муутай байсан болохоор Оюут нөхрөөсөө саллаа гээд гуних, гудайх юм байсангүй. Харин хор шарыг малтаж, “Би өөр хүүхэнтэй сууна” хэмээн ханхалзаад байсан эр өчнөөн мөнгөний хэрүүл хийж бараг хоёр сар гаруй зууралджээ. 

– Үнэнийг хэлэхэд Готовын хэлсэн, нэхсэн болгоныг өгсөн. Чадваргүй, ухаангүй хүнээс ямар авир гардгийг мэдэрсэн учраас би бушуухан салахын түүс болсон. Гэтэл тэр намайг хорлосон. Хорлох хорлохдоо их муухай… Би тэр хүнийг ханиараа сонгосон учраас ийм хохирол амсаж байгаа нь шударга бус санагддаг байлаа. 
… Одоо бол тэр бодол, гомдол маань өөрчлөгдсөөн. Би их нүгэл, буруу юм хийсэн. Энэ газар их юм ойлгуулж байна. Тиймээс тэр Готовт баярлаж, талархаж явна даа. Оюут ингэж хэлээд “Гэхдээ ийм урт олон жилийн ял оноолоо” гээд нэг айлын амьдрал, хоёр хүүхдийн минь ирээдүйг тэр чигт нь харанхуйлж, баллаж байгаагаа төр, төрийн түшээд мэддэг болов уу… хэмээн ярьж байна. 

Готов, Оюут хоёр салаад удаагүй байтал 26 сая төгрөг нэхэмжилсэн найман хүний өргөдөл цагдаагийн газар өгсөн байжээ. Солонгосоос дансаар биш бэлнээр өгч явуулсан мөнгөнөөс 10-13 хувийн шимтгэлийг нууц гэрээ буюу ихэнхдээ аман тохироо, итгэлцлийн үндсэн дээр авдаг байсныг Готов “илрүүлж”, Оюутын үйлчлүүлэгч нарыг турхирч “Та нарыг хууль бусаар мөлжиж байгаа юм” гэсээр байгаад нэр бүхий найман хүнээр гомдол гаргуулсан байна. Оюут мэлзээгүй бас бултаагүй. Харин ч, 
– Хувийн өс хонзон авах гар, хөл болчихжээ. Наадах найман хүн чинь өөрсдөө зөвшөөрсөн. Та нарт мөнгө хэрэгтэй болчихоод ингэж байгаа юм уу… хэмээн мөрдөн байцаагч, прокурортоо “үнэнийг” хэлснийхээ төлөө зуултанд оржээ. Түүнийг бүр телевизээр гаргаж “Энэ хүнд мөнгөө өгсөн, илгээмжээр дамжуулсан хүмүүс ирж уулз” хэмээн зарласан байна. 

Оюутын эрхэлж байсан “Карго” болон бэлэн мөнгөө тэднийхээр дамжуулан явуулж, зохих хувийг аль хэдийнэ өгч, авсан компани нь одоо Готовын нэр дээр байх болсон байна. Гэвч салаад явсан эхнэрээсээ хонзонгоо авах гэж, хорслоо тайлах гэсэн атгаг санаат эр “Аудитын шалгалт” гэх захиалгат хяналтын хэдэн хүнээр бичиг баримтыг шалгуулж, бэлэн мөнгөний гуйвуулгаас авч байсан ашгийг нь “залилан хийсэн” болгоод эрүүгийн хэрэг үүсгүүлжээ. Оюут хэдэн сар цагдан хоригдож байгаад батлан даалтад гарч, хоёр хүүхэдтэйгээ хамт хоолонд ороод сууж байхад нь Готов, огт танихгүй нэг бүсгүйтэй ирсэнээ:
– Би чамайг ингэнэ гэж мэдээд салсан. Энэ миний эхнэр… гээд басамжлах мэт инээж, хоёр хүүхдийнхээ дэргэд дэндүү муухай авир гаргаад гарч явсан байна. 

Шүүх хурал дээр нэг хохирогч нь: 
– Талийгаач бид нарт сайхан сэтгэл гаргаж, “Та нараас ийм их мөнгө залилж авчээ” гэдгийг хэлсэн. Би нэхэмжилсэн мөнгөө авмаар байна гэхэд нь Оюут гайхаж, “Арай нөгөөх чинь амь алдсан юм биш байгаа…” хэмээн бодсон байна. Шүүх хурлын тов зарлагдангуут Оюутыг дахин хорьсон тул тэрбээр юу ч сонсож, мэдээгүй байжээ. Гэтэл хоёр хоногийн өмнө Готов амь эрсэдсэн байв. Тэрбээр “Миний эхнэр” гээд дагуулж явсан бүсгүйтэйгээ хамт машин дотор угаартан амь алдсан байжээ. 

– Дэндүү харамсалтай, бас аймшигтай санагдаж байсан. Гэхдээ “Хуримаа буруу өдөр, буруу цагт хийснээс амьдралаа сүйрүүлсэн. Өөрсдөө сүйрсэн” гэх мэргэчийн үг үнэнээс хол зөрөөгүй гэж би боддог. Аливаа юманд ул суурьтай л байхгүй бол хэцүү юм байна аа гэдгийг ойлгосон…” гэж ярьсан юм. Бие биедээ дурлаж, харийн нутагт түшиж, тулж явсаар нутагтаа ирж нэг гэрт орсон мөртлөө амьдрал нь өөдлөөгүй явсаар эцэст нь хоёул хохирсон эмгэнэлт явдлаас ихийг сургамж болгон аваасай билээ. “Хорвоод хосоор амьдрах хуримын тов таагүй өдөр таарсан нь ийм болгосон” гэхэд итгэхгүй байхын аргагүй ч үг хэлээ ололцон эртхэн ярилцаж, засаж янзлах зам гарч байсныг бас үгүйсгэх боломгүй мэт.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025
Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.