Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Д.Сосорбарам “Хог түүдэг, сэнтий гуйдаг гуйлгачны хооронд ялгаа ерөөсөө байхгүй”
Оддын амьдрал

Д.Сосорбарам “Хог түүдэг, сэнтий гуйдаг гуйлгачны хооронд ялгаа ерөөсөө байхгүй”

Урлаг Урлаг18/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
25fe6ae4705e97745ed60bfd09e51fba4382523742016-01-18-14-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Зүүдний гуйлга” шүлгийнхээ утга агуулгыг тайлбарлаж суухдаа Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам ийн бухимджээ.

Тэрбээр урьд нь “Бид бүгдээрээ гуйлгачид” хэмээн хэлж байсныг нь сануулсан сэтгүүлчийн асуултад “Яахав даа, адилхан ядарсан улс байж бид нэг нэгнээ гуйлгачин гэж их хэлэх юм. Бүр гутаан доромжилж, зүхэж хэлдэг гээч. “Зүүдний гуйлга” шүлгийг бадаг бадгаар нь тасалж авч үзвэл их утга учиртай. “Араг үүрсэн ижийг минь зэрэглээн дундаас ургуулж өгөөч” гэсэн мөр бий. Амьд байхад нь хий хоосон юманд мөргөж, зул өргөөд л будда, христ ч гэнэ үү.

Шал худлаа юм шүтэж явахын оронд амьд бурхан ижийдээ ганц удаа мөргөхөд яасан юм бэ. Архи ууж тамлаж тамлачихаад шарил дээр нь очоод “Намайг уучлаарай, би одоо сайн байна” гэж мянга илэрхийлээд яах юм. Тэр бол ёстой адгийн, арчаагүй гуйлгачин. “Адууны тоосон дундаас аавыг минь морьтой нь торойлгоод өгөөч” гэж гуйж байна, бас.

Өнгөрсөн хойно нь юу ч гуйгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр бид яадгаа алдсан гуйлгачид юм биш үү. Одоо ч тэгээд ер нь юм, юм л гуйдаг гуйлгачидтай болж дээ. Хог түүдэг, сэнтий гуйдаг гуйлгачны хооронд ялгаа ерөөсөө байхгүй. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоод тэр олон одон тэмдгээр яах юм бэ. Тэрний оронд өөрийгөө царайчилж, өөрөөсөө гуйгаач” гэж хариулсан нь олон хүнд их таалагдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.